БАЙР СУУРЬ: Дипломат ажилтнууд ХАР ТАМХИНЫ МАФИ болсон

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Монгол Улсын хоёр дипломатч өнгөрөгч тавдугаар сарын эхээр Герман Улсын Дрезден хотноо 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг гарсан. Хэдийгээр эл хэрэгт холбогдсон Монгол Улсаас Турк Улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас чөлөөлөөд байгаа ч өөр олон албан тушаалтан Монгол Улсын дипломат албаны нэрийг барин тамхи, хар тамхины хэрэгт холбогдоод байгааг эх сурвалж хэлж байна. Тодруулбал, дипломат албан 36 ажилтан ийм төрлийн хэрэгт холбогдоод байгаа бол дипломат албанд ажилладаггүй боловч дипломат албан паспорт бүхий 58 иргэний нэр тодорхой болоод байгаа аж.

Дипломат ажилтнуудын тамхи, хар тамхины хэргийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

* * *

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫГ ИЛ БОЛГОНО

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:  Би байнгын хорооны даргын хувиар мэдээллүүдийг цуглуулж авсан. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хар тамхи болон тамхи бусад хэрэг зөрчилд холбогдсон хэрнээ өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны яам, тагнуул зэрэг яам, агентлаг, тамгын газрууд, төрийн байгууллагуудад ажиллаж байгаа 36 хүн бий. Мөн гадаад болон дотоодын хуулийн байгууллагаар шалгагдсан, шалгагдаж байгаа төрийн албанд ажилладаггүй мөртлөө дипломат болон албан паспорт эзэмшиж байгаа 58 хүний мэдээллийг нэгтгэж авсан. Энэ хүмүүсийн мэдээллийг ойрын хугацаанд ил болгоно.

* * *

ДИПЛОМАТ АЛБАНД ХАР ТАМХИ ОРЖ ИРСНЭЭР ЖИНХЭНЭ МАФИ БОЛСОН

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд: Тамхины сүлжээний баримт надад байсан. Тухайн үед миний эсрэг Пи Ар их явдаг байлаа. Монголын дипломат албыг гутааж байгаа тэдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна. Бүр дэвшин ажиллаж байна. Энэ сүлжээг таслан зогсоох үүргийг УИХ-ын шударга гишүүд хариуцан ажиллах болно. Хар тамхины сүлжээг одоо илрүүлнэ. Хар тамхи ороод ирнэ гэдэг бол жинхэнэ мафи болсон гэсэн үг. Үүнийг илрүүлэх ажилдаа хуулийн байгууллагынхан орсон байгаа.

* * *

ТАМХИНЫ НАЙМАА ӨРГӨЖӨӨД ХАР ТАМХИНЫ НАЙМАА БОЛСОН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2003 оны Унгарын Элчин сайдын гарын үсэгтэй бичиг надад бий. Уг бичигт Унгарт Элчин сайдын яаманд ажиллахаар ирсэн Б.Хурц гэдэг хүн тамхины наймаа хийгээд байна. Унгарын тагнуулын байгууллагаас бичиг удаа дараа ирлээ. Хил дамнаж яваад байна. Энэ хүнийгээ татаж аваач гэж хэлж байсан. Москвагийн Элчин сайдын яаманд ажиллаж байсан С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс бас 2003 оноос хойш тамхины наймаа хийж байсан гэдэг мэдээллүүд байна. С.Эрдэнэ одоо Хонконгийн консулаар ажиллаж байгаа. Мөн Хойд Солонгост элчингээр ажиллаж байгаа С.Цоггэрэл гэдэг хүн ч тамхины наймаа хийдэг. М.Батсайхан гэдэг тагнуулын даргын үед тамхины наймааны сүлжээ дэлхийн олон орныг дамнаж бий болсон. Тамхины наймааны сүлжээ цаашид өргөжөөд хар тамхины наймаа болсон байна. Сая Туркэд баригддаг хар тамхины наймааны сүлжээний хэргийн талаар 2016 оны есдүгээр сард консулын ажилтнууд нь тагнуулын байгууллагад мэдээлэл хүргүүлж байсан байна. Манай Элчин сайдын яаманд ажиллаж байгаа хүмүүс хар тамхины наймаа хийгээд байна гэж мэдэгдэхэд нь тухайн үед тагнуул, Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан нөхдүүд “балай юм битгий ярь” гээд загнаад өнгөрсөн байгаа юм. Тамхи, хар тамхины сүлжээ бол тагнуул, гадаад яамыг хэрсэн хил дамнасан сүлжээ болох нь харагдаж байна. Эндээс олж ирсэн орлогоор төрийн албан хаагчдыг авлигадсан мэдээлэл бидэнд ирж байна. Энэ бузар сүлжээг таслан зогсоохын тулд бид тэмцэх болно. МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл зогсох болоогүй. Улам далайцтай тэмцэх учиртай.


Дашрамд дурдахад, дипломат албаныхан холбогдсон хэргийг дурдвал гурван жилийн өмнө Унгар Улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр хууль бус тамхины асуудлаар Украины хил дээр саатуулагдсан бол А.Батсайхан 2003-2007 онд Польшид суух ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж байхдаа хууль бусаар тамхины наймаа хийсэн, Г.Дашдаваа БНБУ дахь ЭСЯ-нд ажиллах хугацаандаа эхнэрийн хамт мөн тамхины наймааны хэргээр саатуулагдаж байжээ. Франц дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав хууль бус наймаа хийсэн асуудлаар Польшид шалгагдаж байсан бол тус яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Д.Далайжаргал их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдож байв.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Зочин(182.160.34.193) 2019 оны 06 сарын 23

УБ ТУРК АЙРЛАНЙС ГАЗАР ЫН АЖИЛЧИЙД ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ АНХААР

0  |  0
Бат(202.9.42.18) 2019 оны 06 сарын 23

Чухамдаа монгол төрийн ёрөнхий дүр төрх монголдоо байсан бол идэх уух тедер гм их ашигтай байгаа тэгээд эднээс дутахгүй гэж гадаадад хар тамхи одоо ПАРАЛАМЕНТАА 2 танхимтай болгох өөрчлөлт үндсэн хуулиндаа оруулая өөр аргагүй

0  |  0
zochin(172.91.27.173) 2019 оны 06 сарын 22

Mongolin nerig ulandaa hisen muusain yumnuudig halaad arga hemjee abachee tor yu higed haraad suugad , bga haana bn ter huuli hynaltin humuus ,dandaa ah duu hamaatan sadan bga daa tegeed yu higed bdag ter humus ichihgui ajilaa higed yabj bga bh.

0  |  0
Тийм(24.254.11.206) 2019 оны 06 сарын 22

Тагнуулын газар ажиллаж байгаад Польшид түр хамаарагчаар сууж байсан А.Батсайхан. Мөн ч зальтай сэргэлэн эр дээ. Уснаас хуурай гарч чадах л хүн.

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зохицуулагч(66.181.178.60) 2019 оны 06 сарын 22

Туркад байгаа консул гээд сая ирчихсэн мэдэгдэл хийгээд байгаа нөхрийг сайна шалгаараа.Тэр бол мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээд.Европ дахь гол зохицуулагч байх шүү.

1  |  0
Зочин(68.183.196.78) 2019 оны 06 сарын 22

Одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөх хийж байгаа Б. Энх Амгалан гэдэг этгээд их олон дипломатчыг тамхины наймаанд уруу татсан даа. Арга хэмжээ авөасай даа

1  |  0
Зочин(122.201.24.63) 2019 оны 06 сарын 21

ОДОО МУ-ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬД БАГШИЛЖ БАЙГАА САНЖМЯТАВ БАГШ АРАЙ ИЙМ ГЭМТ ХЭРЭГ ХИЙМЭЭРГҮЙ ЮМ6 ИХ ШААРДЛАГА ӨНДӨРТЭЙ ЗАРЧИМТАЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮНШДЭЭ

0  |  0
Иргэн(103.26.194.245) 2019 оны 06 сарын 21

Одоо л таслан зогсоохгүй бол болохоо байлаа, явж явж дипломат албаны хүмүүс шүү. Ямар гээч шившиг вэ.

0  |  0
Зочин(182.160.38.84) 2019 оны 06 сарын 21

Туркүүд тэй холбоотой шүү цанаа турк хүн байга

0  |  0
Top