Германы прокуророос Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

 

ХБНГУ-ын Дрезден хотын Прокурорын газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Дрезден хотын тойргийн шүүхэд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн юм.

Тэдэнд эхний удаад есөн жилийн хорих ял төлөвлөж байсан ч Герман улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан, хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн зэрэг хэрэгт нь давхар ял төлөвлөжээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Улсын яллагчийн зүгээс 11 жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн.

Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулагдсан билээ.

Цагдаагийн газраас дипломат дугаар уг автомашиныг шалгуулахад ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгүүлээгүй гэдгийг нь тогтоосон юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон шүүх хуралдааны үеэр яллагдагч Б.Баттүшиг нь өөрийгөө “Монголын нууц ажилтан” гэж мэдээлсэн нь хэргийг хүндрүүлэх нэгэн хүчин зүйл болсон байна.

Эх сурвалж: Tag 24

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolj(112.96.66.34) 2020 оны 06 сарын 03

Iim hogiin urgamal shig hiisch yavdag garuudiif ter torond ni togtoochihvol amar yum

0  |  0
Nnn(202.126.90.18) 2020 оны 06 сарын 03

Sain. Mongol dahi suljeeg ni yaasin boldo

0  |  0
Zorigt(71.9.2.98) 2020 оны 06 сарын 03

Zov zov Mongoliin neriig hog deer gargasan hymyys .Ymar nyyreeree ireh vedee. Gadaad heregiin saidiig solih heregtei.

2  |  0
zochin(66.181.161.29) 2020 оны 06 сарын 03

mongol diplmat ajiltanguudad sanuulga bolgoj 25 jiliin yal ugukh heregtei

2  |  0
zochin(68.226.67.57) 2020 оны 06 сарын 03

Uhsen atsnii Generel Bilegt gej pizda ardchillal geed ih hojson bayjsan lalar thadaagui um bna Huuhdeeree har tamhi zuulguud Armi tagnuuld tui ch hamaagui neg seleser general Ardchlal iim dampuu bolthon Tarvagan tahal ulsaar togolj baisan odoo ch daapaalaal yvj bna

6  |  0
sadfasd(142.184.161.107) 2020 оны 06 сарын 03

ene aciin nuuriig gargahgui muusain mafihan ih galzuurch baina. mongollin neriig barsan har huurnuud, heden uyeeree tamd shataarai ta nar

4  |  0
Иргэн(192.82.76.86) 2020 оны 06 сарын 08

Яасан бага ял егдег зеелен хуультай улс вэ? ХЯТАДАД БОЛ VГ ДУУГVЙ ЦААЗ. ФИЛИПИНД БОЛ БАРИГДСАН ЗАМ ДЭЭРЭЭ ЦАГДААД БУУДУУЛАХ БАЙЛАА. БИЛЭГТ ГЕНЕРАЛЫН ХVV ИХ АЗТАЙ ЮМ. УГ НЬ ЦААЗАЛЧИХСАН БОЛ МОНГОЛЫН ХАР ТАМХИЧИДАД ТОМ СУРГАМЖ БОЛОХ БАЙВ.

6  |  0
Зочин(103.212.116.140) 2020 оны 06 сарын 03

Улс орны нэр хүнд унагасан зулбагас цааз өгвөл таарна.

3  |  0
Top