Дипломат пасспорттой Монгол Улсын хоёр иргэн өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Дээрх хоёр иргэн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт дипломат ажилтан, жолоочоор ажилладаг байсан бөгөөд одоогоор хоёр улсын хамтарсан баг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Харин албан бус эх сурвалж тагнуулын байгууллага гурван жилийн өмнөөс энэхүү хэргийг мөрдөж эхэлсэн гэдгийг мэдээлж байна. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан дөнгөж сая Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ өгсөн юм.
Тэрбээр "Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо суух дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэг нар нь Чех улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу дипломат дугаартай автомашинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан байгаа. Шалгалтын явцад уг машинаас 70 кг геройн буюу мансууруулах бодис илэрсэн. Энэ асуудалтай холбоотойгоор дээрх иргэдэд Германы прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.
Харин Монгол Улсын Тагнуулын байгууллагаас энэ хэрэгт холбоотой бусад сүлжээг судалж, шалгах ажиллагааг явуулж байна. 2018 оны сүүл үеэс эхлэн, европын холбооны улсад дипломат пасспорттай иргэн, дипломат дугаартай автомашинаар хууль бус эд зүйл тээвэрлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээлэл, сигналууд ирж эхэлсэн. Үүний дагуу Гадаад харилцааны яамтай хамтраад хэд хэдэн чиглэлд судалгааны ажил зохион байгуулж ажилласан. Мөн Герман улсын хууль хяналтын байгууллагатай мөн хамтарч ажиллаж байсан. Энэ үед дээрх хэргийг илрүүлсэн байгаа.
Монгол Улс, Герман Улс хоорондын эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй учраас энэ хэрэг тус улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ. Нарийвчилсан мэдээллээр, тухайн автомашин нь консулын газрын бус хувийн автомашин байсан. Дипломатууд нь хувийн хэрэгцээнд ашиглах автомашиндаа тухайн улсад хүсэлт гаргасны дагуу дипломат дугаар авч болдог. Тэгэхээр дипломат дугаар авсан хувийн автомашиныг хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй байгаа. Үүнийг цааш нь сайтар судалж шалгах шаардлагатай. Манай зүгээс шаардлагатай судалгааны ажил хийгдэж байгаа гэж ойлгож болно" гэлээ.
Түүнээс хэрэгт холбогдсон Н.Баттүшиг нь Тагнуулын байгууллагын ажилтан гэх мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад "Н.Баттүшиг нь манай байгууллагад ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр удаа үүрэг гүйцэтгээд, дипломат албаны шаардлагыг хангасан гэж үзээд Гадаад харилцааны яамнаас томилогдож очсон албан тушаалтан байгаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
сайд нь рио тинто баяр хоёрын хооронд авлигын мөнгө зөөж, амeрикад авлигын байшин авч өгөхөд оролцдог юм. (тэгээд баярын охин үндсэн хөрөнгийн наймаа хийдэг юм) тэгэхээр хурган консулууд нь сайдыгаа дуурайж байхгүй юу
XUULITAI GAZART BARIGDJEE MONGOLDOO BSAN BOL XEREGSEXGUI BOLGOOD L XUULGUI XULGAI NUURLESEN BUZAR MONGOLIIN TOR BOLSON SHUU DEE
Ashgui de german xuuliar ni unen shudraga shiideed ugnumts. Mongoldoo bsan bol yu ch boloogui um shig l xergiig uur xund toxoj uursduu zugaalj ybna biz dee busdiin jishgeer. OUlsand ner buzarlaj turiin tushee icheesei
Manaih ch aimaar aimaar tagnuulchidtai shuu! Hurts baatar Battushig geh met dandaa hudaldagdsan mongonii booluud. Gagaadiin tusgai albanii hun yarij baisan omnod solongosiinhniig urvuulahad amar mongo porno 2 ogool boloo gej manaih tednees doloon dor oorsdoo guij ochdog.
Odoo baitlaasaa diplomat dugaartai mashinuudaar zer zevseg zuuvurluh ni l dee
Мөнгөнийй төлөө юу ч хийхэд бэлэн ханаж цаддаггүй шуналтай улс орны төлөө өчүүхэн ч сэтгэлгүй амьсгаанууд төрийн дээд албанд заларч бдагийн нотолгоо энэ дээ...урд нь бас л нэг дирломатчин их хэмжээний тамхи зөөж яваад баригдаж бсан.,.хатуу шийтгэх хэрэгтэйшдээ.. Хатуу хатуу,,,..,.,,,
Iim l humuus mungunii tuluu uls ornoo hudaldaj, hun alj chaddag. Aimaar yuma, iim hun tagnuuliin gazar ajilladag bsan geheer,