Б.Баттүшигийн хэргийн шинэ гэрч НОЦТОЙ БАРИМТ дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны машинаар 70 кг хар тамхи зөөвөрлөсөн Истанбулийн дэд консул Б.Баттүшиг нарын хэрэгт шинэ гэрч нэмэгджээ. Гэрч шүүгчдэгч нарт холбогдох хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн байна.

Шинэ гэрч нь ХБНГУ-аас Чех улсад суух Элчин сайдын яамны Холбооны ахлах ажилтан Уве Ж гэх хүн бөгөөд Б.Баттүшиг нууц ажилтан гэх асуудлаар холбогдож байсан, өмнө нь Монгол Улсаас Чех улс дахь ХБНГУ-ын элчин сайдын яамтай холбогдсон талаар гэрчилж, мэдүүлэг өгчээ.

Дашрамд сануулахад, яллагдагч Б.Баттүшиг өмнө нь Чех улсын нутгаар дамжин ХБНГУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ

Уве Ж гэрчийн мэдүүлэгтээ “Намайг Чех улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхад Монгол Улсын цэргийн өндөр тушаалын нэгэн хүн холбоо тогтоож, холбогдох мэдээлэл өгсөн юм. Улмаар дээрх ажилтай холбоотойгоор Германы эрх баригчидтай холбоо тогтоохыг хүссэн. Монголын цэргийн өндөр албан тушаалтны хэлж байгаагаар бол Монголын Элчин сайдын яамны ажилтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ил болгох нууц ажиллагааг Б.Баттүшиг гүйцэтгэх болсон тул хар тамхи зөөвөрлөсөн байж болно” гэж мэдүүлжээ. 

Гэвч Дрезден хотын Тойргийн шүүх Уве Ж гэгчийн мэдүүлгийг ор үндэстэй гэж үзэхгүй байгаа аж. Шүүгчид дээрх шинэ гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хэд хэдэн чиглэлээр шүүх ажиллагааг үргэлжлүүлэх аж.

Хэргийн нотлох баримтыг цуглуулах явцад хэргийн газраас хураагдсан гар утаснаас мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна. Хэргийн газраас олдсон гар утсыг хураах явцад ихээхэн эвдэрч сүйдсэн тул технологийн шинжээчдээр гар утасны мэдээллийг сэргээлгэхээр ажиллаж байгаа ажээ.

Шүүх бүрэлдэхүүн гар утасны мэдээлэл сэргээгдэхэд шинэ гэрч болон бусад эргэлзээтэй зүйлсийн учир тайлагдана гэж үзэж буй ажээ.

ХБНГУ-ын Дрезден хотын Тойргийн шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг хэлэлцэж эхэлсэн юм. Шүүх хуралдааны явцад түүний мэдүүлсэн мэдүүлэг эргээд түүнийг ороох нөхцөл байдал үүссэн гэдгийг Германы мэдээллийн Tag.24 цахим хуудас мэдээлжээ.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.113) 2025 оны 03 сарын 13

Булхайцаад л үхлээ !монголдоо бол булхайцаад болдог байхаа! Наанаа бол өнгөрсөн дөө 30 жил суулгаад дуухаа

1  |  0
Баатархүү(202.9.40.10) 2025 оны 03 сарын 13

25 жил өгөөд шоронд нь хатаа

1  |  0
харамсалтай(192.82.72.183) 2025 оны 03 сарын 13

АРГАЛААД хэргээс мултрах гэж байгаа юм байна. ИХ зальтай хүмүүс байж таарна. ЭХЛЭЭД германд ялаас мултарвал МОНГОЛД асуудал байхгүй хэмээн үзэж байна даа.

1  |  0
oyunaJ(79.183.5.136) 2025 оны 03 сарын 13

shunal gej khetsuu yumdaa\n\nalban tushaal\nekh oron khamaagyi bololtoi ......\n\nkheden udaa uilaad ch khereggyi. Khuuli bol khatuu shuu dee

1  |  0
Зочин (64.119.17.76) 2025 оны 03 сарын 13

Ичмээр юм шунал хэмжээгуй гэдэг

1  |  0
зочин(202.131.233.251) 2025 оны 03 сарын 13

Сайхан жүжиг тавьж байна даа, худлаа уйлаад л..

1  |  0
zochin(73.51.245.247) 2025 оны 03 сарын 13

shunalaaduulexgyi shibshig bolloo doo

1  |  0
иргэн(202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Буруу л орчуулсан байна даа, Монголын цагдаагийн ажилтан, өмнө нь жүдогийн холбооны ерөнхийлөгч байсан хүн, мөн Баттүшигийн аав нь нэртэй шүүгч, түүний удирдлага дор энэ цагдаагийн хүн ажилладаг байсан. Тэд одоо хоорондоо муудалцаад цагдаагийн энэ ажилтан эсрэг гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэсэн утгатай нийтлэл бичигдсэн байсан. Бас утсан дээрх мэдээллийг тайлсан, одоо орчуулах ажил явагдаж байна гэсэн байсан.

5  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2025 оны 03 сарын 13

ШОРОНД НЬ ХАТАА МУУСАЙН ХУЛГАЙЧ ШУНАЛТАЙ ЮМНУУД ЭХНЭЭСЭЭ ИЛРЭЭД.

3  |  1
Close menu