ШҮҮХ: "Мобиком" корпорацийн дансны гүйлгээг зогсоолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Үүрэн телефоны оператор “Мобиком корпораци”  байрны түрээсээ төлөлгүй таван сар болсон гэх асуудлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захирамж гаргаж тус компанийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон байна.

Тодруулбал, “Мобиком Корпораци” компани нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэн үйл ажиллагаа явуулж иржээ. Дээрх гэрээний хугацаа өнгөрөгч 2018 онд дуусгавар болж, өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй байжээ. Тиймээс түрээслэгч компанийн зүгээс  төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа "Мобиком Корпораци" ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top