Буддын шашинтны хамгийн том арга хэмжээний нэг болох Азийн буддистуудын энх тайвны бага хурал өнөөдөр /2019.06.21/ Улаанбаатар хотноо МБШТ Гандантэгчинлэн хийдэд эхэллээ.
Шинээр байгуулагдсан Батцагаан дуганд хуралдах энэ удаагийн XI ерөнхий чуулганыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.
Бага хуралд, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцож байна. Чуулганы хүрээнд энэ сарын 22-23-нд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог.
Монгол улс нь Буддын өв соёлыг хамгаалах, өвлүүлэх үндэсний төвийн хувьд АБЭТБХ-аар дамжуулан 50 жил турш явуулсан энхийн үйлс, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох зорилгоор таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )