Б.Мягмарсувд: Багш шигээ нугарсаар л байх болно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Ховд аймгийн Цэцэг сумын унаган охин Батнарангийн Мягмарсувд байгаасаа уран нугараач болно, урлагийн хүн болно гэж мөрөөдөж, өөрөө өөртөө багшилж нугаралтын арга техникийг сурсаар биеийн сунгалт, хөдөлгөөний эвслээ аль хэдийн олжээ. 12 нас хүртлээ бие даан хичээллэж байгаад МУГЖ Л.Энхцэцэг багшдаа шавь орж урлагийн гараагаа эхлэв. Тэр цагаас хойш есөн жил уран нугаралтаар мэргэжлийн түвшинд хичээллэж байна. Эмэгтэй хүн уян налархай, уяхан туяхан байхаар заяагдсан урлагийн бүтээл. Энэ гоо бие цогцсыг уйгагүй хичээл зүтгэлээрээ сийлэн урлаж гэмээнэ жинхэнэ урлагийн мөн чанарт ойртоно. Мягмарсувд багаасаа их хэрсүү ухаантай охин байсан. Аав ээждээ эрхэлж тоглож, алим чихэр нэхэхийн оронд алгын чинээ биеэ дайчлан алхам алхмаар өөрийгөө хөгжүүлж явсан дотроо бодолтой хүүхэд байж. Урлаг гэдэг зүйлд аргын хаалга байдаггүй. Түүний нүдний харц, гарын хөдөлгөөн, биеийн хэлэмж бүхэн хүмүүний шүүлтэд бэлхнээ илхэн. Таашаах, таашаахгүйн алин болох танаас л шалтгаална. Гоо сайхны төгс зохицол уран нугаралтын төрлөөр хичээллэдэг охидыг бурхны охид гэж бодном. Дарь эхүүд тэдэн лүгээ адил гараа бадамлан чагталж, хөлөө завилан нугалсан байдаг шүү дээ. Хөгжим эхэлмэгц тэд амьдралын асуудал, орчин ахуйгаас тасарч бурхны дүрд хувирах шиг болном. Уран нугаралт гэдэг нэг талаараа бясалгал ч юм шиг. Орчин үед охид хүүхнүүд иогоор хичээллэх болсон нь тайвшрал бясалгалын нэг хэлбэр гэлтэй.

Хамгийн сүүлд Туркт хагас жил, Тайландад хасас сар болоод ирэхдээ тэрбээр нэг л зүйлийг маш сайн ойлгожээ. Энэ бол эх орондоо мэргэжил эзэмших. Хүний төлөө хүчээ өгөх. Тиймээс л тэр алтан гартай эмч болохоор нэгэнт шийдэн “Ач” анагаах ухааны их сургуульд Хүний их эмчээр суралцав. Өдгөө хоёр жилийг номын дуутай өнгөрөөж төрөлх нутаг Ховд аймагтаа анхны дадлагатаа гарсан.

Түүний зорилго Монголдоо амжилтанд хүрээд дэлхийд Монголынхоо язгуур урлагийг таниулан сурталчлах юм. Тэр зорилгодоо хүрч яваа нь Турк, Тайландаар аялан тоглолт хийж яваагаас нь харагдана. Циркийнхээ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй багаар хагас жилийн гэрээ хийн гадаад оронд тоглож жуулчдын нүдийг, сэтгэлийг баясгаад иржээ. Үе үе томилолт аван нисэх түүний амьдралын хэмнэл маш завгүй өрнөнө. Дөнгөж 20-хон насандаа асар том хариуцлага үүрч, зорилгынхоо төлөө тэмцэж байгаа чанар нь багаасаа уран нугаралтаар хичээллэж өөрийгөө хатуужуулсных. Хамгийн сүүлд Туркт хагас жил, Тайландад хасас сар болоод ирэхдээ тэрбээр нэг л зүйлийг маш сайн ойлгожээ. Энэ бол эх орондоо мэргэжил эзэмших. Хүний төлөө хүчээ өгөх. Тиймээс л тэр алтан гартай эмч болохоор нэгэнт шийдэн “Ач” анагаах ухааны их сургуульд Хүний их эмчээр суралцав. Өдгөө хоёр жилийг номын дуутай өнгөрөөж төрөлх нутаг Ховд аймагтаа анхны дадлагатаа гарсан. Хэдийгээр энд тэнд тоглох урилга ихтэй байгаа ч хичээлдээ анхаарч саналыг хойш тавьжээ. Урлаг гэдэг тэнгэрлэг мөнхийн үйлс боловч залуу дээрээ мэргэжил эзэмшээд хүний амийг аврах эмч болно гэдэг түүнээс илүү гавьяа. Гэвч тэр урлагаа хэзээ ч орхихгүй гэж итгэл дүүрэн хэлэв. Түүний багш гавьяат жүжигчин Л.Энхцэцэг хэдий 50 нас давсан ч нугарсаар л байгаа. Өдгөө олон арван шавь бэлтгэж, онол дадлагын хичээлээ заасаар л байгаа. Сүүлийн үед уран нугаралтаар хичээллэх охид нэмэгдэх болжээ. Мягмарсувд шиг олон охидын мөрөөдөл дээр цучил нэмж байгаа багшаараа тэр бахархах дуртай. Хүн бүр заавал урлагийн хүн болох албагүй. Биеийн галбирыг зөв хөгжүүлж, биеэ зөв цэгцтэй авч явах хувь хүний соёлд суралцах эн тэргүүний боловсрол болжээ.

Урлагийн хүн байх, эмч байх гэдэг газар, тэнгэр шиг ялгаатай 

Аль алийг нь хослуулж явна

Урлагтаа  чин сэтгэлээсээ хайртай, хэзээ ч орхихгүй

Мягмарсувдын ихэмсэг эмэгтэйлэг байдал, уян зөөлөн чанар урлагийн хүний нэгэн шинж. Харин зөв тэгш бие цогцос нь сүүлийн хоёр жилд нугараагүй гэхэд хэвээрээ байгаа нь хоолны дэглэм,  тогтмол дасгал хөдөлгөөн өдөр бүхэн хийдэгтэй холбоотой. Эрүү мэндээ  ч давхар хамгаалаад явна гэж тэрбээр инээмсэглэв. Инээмсэглэл. Түүний инээмсэглэлд хүнийг татах нандин чанар нуугдан буй. Магадгүй тайзан ингэж инээмсэглэдэг болов уу? Эсвэл үгүй болов уу?  Бүхий л анхаарлаа төлвөлөрүүлэн ая хөгжийнхөө хэмнэлд уусан хөдөлгөөний арга техник бүрийг алдалгүй хийхийн тулд хянамгай байх хэрэгтэй. Тэр л  хянамгай байдлаа энэ л  инээмсэглэлээрээ гоёж тайзыг эзэгнэнэ гэдэг ур чадвар шаардсан ажил шүү. Ганц л анхаарал алдах юм бол унаж мэдэх, бэртэж мэдэх эрсдэл үргэлж дагаж явдаг. Анхны тоглолт дээрээ сандраад алдаа гаргаснаа тэр нуусангүй. Үзэгчид харин мэдээгүй байх аа гээд дахин зөөлөн инээмсэглэв. Саяхан нийслэлд болсон Азийн урлагийн наадамд Монголчууд язгуур урлагаа толилуулахад Мягмарсувд оролцсон. Гадаадаас олон орны уран бүтээлчид ирж Монголын хөөмий, уртын дуу, хөгжмийн гайхамшгийг гадаадынхан шагшин магтаж, сайхан хүлээж авсан. Тус наадамд уран нугараач маань шагнал хүртсэн билээ. Урлагийн хүн байх, эмч байх гэдэг газар, тэнгэр шиг ялгаатай. Аль алийг нь хослуулж явна. Урлагтаа  чин сэтгэлээсээ хайртай, хэзээ ч орхихгүй гэж хэлэхэд нь нүдэнд нь оч гэрэлтээд нэмж асаасан түүний дөл нь “Багш шигээ нугарсаар л байх болно”

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoki(66.181.161.87) 2020 оны 03 сарын 08

mundag tewcheer hatuujiltai awyastai hoorhon ohin bna amjilt hvsie daanch bichwer yasn ih aldaatai ymbe

0  |  0
loml эди(59.153.87.33) 2020 оны 03 сарын 07

Би мөрөөдлийг чинь биелүүлхийн тулд бүхийл хүчээ зөвхөн чамд зориулнаа... Амалж байна.

0  |  0
sak(66.181.183.10) 2019 оны 09 сарын 20

mundag nugaraach shuu duu min

0  |  0
Hariult(202.126.88.139) 2019 оны 09 сарын 20

Bayrlla

2  |  0
Zochin(202.55.188.38) 2019 оны 09 сарын 20

Henii ohin yum boloo tursun nutgiin mini ohid unagan aviyastai bdg,ene aviyasiig urguulj usalj yavaa uxesgelent ohind amjilt husey.

3  |  0
Top