Жендерийн тэгш байдлыг хангахын төлөө уриатай “Keychange” хөтөлбөрт нэгдэх албан газар, компаниудын тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 200 гаруй хөгжмийн компани, студи, театр 2022 он гэхэд ажилтнуудынхаа хүйсийн харьцааг 50:50 хувь болгон тэнцүүлэхээ амлажээ.
“Keychange” хөтөлбөрт хамрагдсан компаниуд гэрээ байгуулах дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч төдийгүй тоглолтын танхим, цэнгэлдэх хүрээлэн, театрт ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдыг ч эрэгтэй, эмэгтэй ижил тооны хүн ажиллуулах шийдвэр гаргасан байна. Дуу бичлэгийн студи бичлэг хийлгэх захиалга авахдаа ч заавал тооны тэнцвэрийг хадгалж, жендерийн тэгш эрхийг хангах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )