“Машин угаах ажиллагаа”-ны зохиол Монгол Улсад хэрэгжиж байна уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

-Ний нуугүй хэлэхэд популист чиг хандлагатай “машин угаах ажиллагаа” дэлхийн өнцөг булан бүрд өрнөж байна-

Олон улсын дипломат алба, олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын гадаад болон дотоод бодлогын тухай нийтэлдэг Modern Diplomacy цахим хуудаст Бразил улсад хэрэгжүүлсэн авлигатай тэмцэх бодлогын зохиол Монгол, Саудын Араб, Сенегал улсад хэрэгжиж, зарим талаараа давтаж байгааг онцолжээ. Олон нийтэд таалагдах гэсэн популист хандлага авлигатай тэмцэхэд саад болно уу гэхээс сайн зүйл авчрахгүй гэдгийг тус цахим хуудас онцолсон байна. Авлигатай тэмцэх нь сайн ч байгаа оноогүй бол тэмцэхээсээ аюултай гэдгийг өгүүлсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Машин угаах ажиллагаа. Нэршил нь гоё ч начир дээрээ байгаа олоогүй авлигатай тэмцэх ажиллагаа дуусаагүй одоог хүртэл үргэлжилж байна. Хэдийгээр авлигатай тэмцэх нь сайн зүйл ч эрх мэдлийн төлөө улайран шунадаг улстөрчдийн уран мэх байсныг олон зуун сая Бразилчууд дөнгөж сая л мэдсэн юм. Бразилын Ерөнхийлөгчийн тамгыг атгасан анхны эмэгтэй Дильма Руссефын бодолд ургасан “машин угаах ажиллагаа” бүхэлдээ өмнөх Ерөнхийлөгч Лула да Сильва руу чиглэж байлаа. Өмнөх Ерөнхийлөгчөө намнах гэсэн ажиллагаа гэж шүүмжилж байсан ч Бразилд шударга ёс, цэвэр төр авчрах ажиллагаа гэж Дильма Руссеф зөвтгөж байв. Улмаар 2014 оноос эхлэн Бразилын төрд байсан сөрөг хүчний хэд, хэдэн улстөрчдийн эсрэг чиглэж, зарим талаараа эрх баригч намын болдоггүй хэдэн нөхөд ч үүний золиос болсон юм. Өдгөө Дильма Руссеф ч алга. Өөрөө авлигын хэрэгт сэрдэгдэн шалгагдах дээрээ тулаад байна. Хувь заяаны энэхүү тохуурхал үүгээр дуусахгүй. Бразилыг цөлмөсөн гэх Лула да Сильваг яг одоо суллах талаар Бразилын шүүх хэлэлцэж байна. Өмнөд Америк тивийн хамгийн том түрийвч гэгдэх Бразилын улс төр бүхэлдээ “Петро Брас” гэх ганцхан компанитай л холбогдож ирсэн. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40-өөс илүү хувийг гаргадаг энэ компани хүссэн ч, эс хүссэн ч авлига, хээл хахууль Монголчуудын нэрлэдгээр “саалийн үнээ” байсаар иржээ.

Машинаа олж угаагаагүй “машин угаах ажиллагаа” яг одоо хар тивийн Сенегал улсад, хаалттай ч баян Саудын Араб улсад, хоёр том гүрний дунд зээрийн янзага шиг торойсон Монгол Улсад эх зохиолоороо давтагдаж байна. Зохиол Сенегалд сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болсон бол Саудын эх нутагт эрх мэдлээрээ айдас тогтоох гэсэн “бороохой”, Монгол Улсад дараагийн сонгуулийн оноо авах гэсэн улс төрийн сурталчилгааны өгөөш болсон юм. 

Монгол улс

Самбын дэлхийн аварга, сүйхээтэй бизнесмен Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш популист хандлага сүүдэр мэт дагах болов. Улс орны байгалийн баялгийг цөлмөсөн 30 гэр бүл, парламентын сандлыг олон жил зайдалсан олигархуудтай тэмцэнэ гэдгээ албаны эсвэл хувийн байр сууриараа индэр дээрээс гал цогтой мэдэгдэж байна. Чухамдаа орчин цагийн улс төрийн шинэчлэгч гэдгээ харуулах гэсэн санаа мэт.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад болсон авлигын эсрэг жагсаал ч түүний мэдэгдлийн дараа болсон нь зүгээр л тохиолдлын зүйл биш гэлтэй.  Хананы эсрэг талд зогсож байсан эрх баригч Ардын намын хэд, хэдэн гишүүн түүнийг дэмжих болсон нь олон нийтийн дунд рейтинг нь өсгөхөд хангалттай байлаа. Бразилд хэрэгжсэн зохиолын дагуу бол авлига шударга ёстой тэмцэх энэ үйл өмнөх Ерөнхийлөгч рүүгээ аль хэдийнээ чиглэсэн. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн зохиол хэдийнээ танил болжээ. Эрх мэдэл, эрх ашиг, олз шимийн төлөө ноцон тэмцэж байгаа энэ дүр зураг өдгөө дэлхий даяаг түгэн тархаж байгаа нь харамсалтай. Үнэндээ одоо Монгол Улсад популист хандлага, чиг баримжаатай тэмцэхээс өөр арга үлдээгүй. Харамсалтай нь яг энэ зохиол улс эх оронд нь юу ч авчрахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Саудын араб

Шашны жаазанд хавчуулагдсан баян түрийвч Саудын Араб улсад ч “машин угаах ажиллагаа”-ны зохиол тайзан дээр жүжиг болон тавигдаж байна. Он дөнгөж гарч байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сард Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман улстөрч, бизнесмен, язгуур угсааны гэр бүлийг хамарсан олныг хамарсан баривчилгаа өрнүүлэв. Зорилго нь авлигатай тэмцэх байлаа. Авлига авсан шунахаа улсын тоо баривчилгааны дараа 381 хүн болжээ. Эдэн дунд хунтайжтай шууд угсааны хэд, хэдэн хүн багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Угтаа энэ цагаас эхлэн Мохаммед бин Сальманы эсрэг дуугарах хүн алга болов. Авлигач нэр зүүхээс айж байгаа учраас тэр. Гэхдээ Монгол, Сенегал улсыг бодвол Саудын Арабын авлигачид үнэндээ айх зүйлгүй л дээ. Тансаг зэрэглэлийн “Ритц-Карлтон” зочид буудалд бусдаас тусгаарлаж байгаа болохоор бусад улсын авлигачдаас илүү “жаргаж” байж ч магадгүй.

Европын холбоо тэргүүтэй барууны улс орнууд, АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй улсууд, Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд бүгд Саудын Арабыг дээрх үйл явдлаас хойш шүүмжилж эхэлсэн билээ. Учир нь баян чинээлэг, нэр хүндтэй улстөрчид, нэр нөлөө бүхий бизнесменүүдийг нэр төдий баривчлан олон нийтэд авлигатай тэмцэж буй мэт харагдах гэсэн өчүүхэн арга байсан учраас тэр. Иргэдэд байгалиас заяасан хамгийн том эрх бол мэдэх эрх. Мэдэх эрхийн манаач болсон сэтгүүл зүйд ч Сальманы гар хүрч эхлэв. Үүний хамгийн том жишээ нь Жамал Хашожжи. Дипломат албаараа дамжуулан түүний амь насанд хүрсэн болохоор олон нийт илтэд дургүйцэж эхлэв. Учир нь засаглал, угсаа залгамжлах хунтайжийн байр байдлыг хангалттай шүүмжилж байсан болохоор ингэж дуугүй болгохоос өөр арга байгаагүй биз.

Сенегал

Монгол, Саудын Арабыг бодвол Сенегал улсад “машин угаах ажиллагаа” жүжиг тайзан дээр тавигдаад удаагүй байна. Арав хүрэхгүй хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр Сенегалын Ерөнхийлөгч Меки Солл “үнэн мөн, шударга ёсыг эргүүлэн авчирна” гэж дуу өндөр, хараа цэх мэдэгдэв. Гэвч энэ нь сөрөг хүчнийхэнд хаягласан сүрдүүлгийн шинжтэй үйлдэл байв. Түүний төрсөн дүү Алиу Солл Их Британийн газрын тосны “аварга загас” “British Petroleum” компаниас их хэмжээний хийн гэрээтэй холбогдоод удаагүй байна. Хийн гэрээ байгуулахаар авсан их хэмжээний авлигын мөнгө хувийн дансанд нь байх магадлалтай болсон тул холбогдох бүх дансыг нь хаажээ. Хамгийн харамсалтай нь улсын төсвөөсөө ердөө 0.5 хувиар бага буюу бараг нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө яригдаж байна.  Яг одоо Дотоод хэргийн яам энэ хэргийг шалгаж байгаа. Их Британийн хэвлэлүүд их хэмжээний мөнгө авдаг байсныг гэрчилсэн олон баримт дэлгэж байна. Гэтэл Сенегалын Ерөнхийлөгч миний дүүг, манай гэр бүлийг шалгаж байгаа бол төрийн бүх албан тушаалтнуудыг шалгана гэж “сөрсөн базаа” хийж байгаа аж. Одоо түүний эсрэг хөдлөх боломжтой сөрөг хүчний хамгийн нэр нөлөө бүхий 10 хүн авлигын хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байна. Шалгалтын үр дүн ямар гарахаас баривчлах, эс баривчлах асуудал шийдэгдэнэ.

*             *             *

Ний нуугүй хэлэхэд популист чиг хандлагатай “машин угаах ажиллагаа” дэлхийн өнцөг булан бүрд өрнөж байна. Хамгийн том эдийн засаг болох тэмүүлэлтэй БНХАУ-аас эхлээд Франц, ОХУ, Аргентин, Перу, Индонез, Филиппин зэрэг улсад нэмж сайжруулсан хувилбараараа хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ бүхний гогцоо нь авлигадаа биш аж. Эрх мэдэл нь нэмэгдэж буй улстөрчдийг барих гэсэн “хавх”, шалан дээр унасан нэр хүндээ сэвхийтэл өргөх “олс” болгон ашиглаж байгаа нь харамсалтай. Харамсалтай харагдах энэ дүр зураг эцэстээ юунд хүргэдгийг бид бэлхнээ мэднэ. Популист хандлагын хор уршиг дэлхийг хамарсан хямрал болох хаяанд бид тулж ирээд байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0

ШУДРАГА ИРГЭН(66.181.179.176) 2019 оны 07 сарын 01

ХЭН НЭГЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОХЫГ ҮНДСЭН ХУУЛИАР ХОРГИЛСОН БАЙДАГ ЗАМЫН ЦАГДАА НАР ДАВУУ ЭРХТЭЙ БАЙНА ХЭН ДУРТАЙГАА ГӨЛӨГ БОЛГОЖ БАЙГААД БИЧИГ БАРИМТ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ БАРЬЦААЛЖ БАЙГААД АМААРАА ГАРТЛАА АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ АВЧ БАЙНА ЭНЭ НИЙГМИЙГ БУЗРАЛЖ ДУУСЧ БАЙНА АТГ АЖЛАА ХИЙГЭЭГЧЭЭ ЯАХААРАА ТЭД ЗӨВХӨН АВИЛГАЛ АВАХЫН ТУЛД ГЭРЛЭН ДОХИОТОЙ ДАВХАР ЦАЛИНЖИЖ ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРАХ ЁСТОЙ ЮМ БЭ

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.62.234) 2019 оны 07 сарын 01

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

ZOCHIN(180.150.80.211) 2019 оны 07 сарын 01

MANANTAI TEMTCEJ BGAA MONGOL HUVILBAR HAMGIIN SAIN HUVILBAR N SHUU.ODOO UDAHGUI AVILGACHIN SHUUGCHDIIG ALBADAN CHULUULUH HEREGTEI. HAMGIIN GOL N IL TOD ARD TUMEN IRGEDIINHEE NUDEN DEER AVILGACHIDIIG ILCHILJ USTGAH N ZORILGOO BOLGO.

1  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top