ГОВЬ-АЛТАЙ: Говийн дархан цаазат газраас хоёр тахь алга болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг буюу Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт 280 тахь нутагшдаг. Эдгээр тахийг Герман, Чех, Австри, Хятад зэрэг таван орноос сэргээн нутагшуулахаар авчирсан юм. Гэвч саяхан буюу 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж, байршил нутгаас бүрэн гарч, сураг алдарчээ. Дархан цаазат газарт 248 тахь нутагшуулж байсны дээр зургадугаар сарын 19-нд нэмж 32 тахь авчирсан ба алга болсон хоёр тахь сүүлд сүрэгт нийлүүлсэн тахинууд байжээ. 

Хоёр тахь Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж, Бор булгаар дайран, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээлэл Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын албанд иржээ.

Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн Судалгаа шинжилгээ, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн Н.Алтансүх "Бид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд өөр улсын хил давахаас өмнө олохоор ажиллаж байна" гэлээ. 

Албаны хүмүүсийн зүгээс орон нутагт зорчиж буй иргэд, малчид уг хоёр тахийг сонирхох, зураг авах зэрэг байдлаар үргээж, цочоохгүй байхыг анхаарууллаа. Мөн 98068929 дугаарын утсанд болон холбогдох харьяа газрын албаны улсуудад яаралтай мэдээлэл дамжуулахыг уриалав.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huushuur(76.64.226.241) 2019 оны 07 сарын 17

naadmyn huushuur boloo bizee

0  |  0
Top