Франц эко татвартай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Францын Засгийн газраас 2020 оноос эхлэн нисэхийн компаниудад эко татвар оноох шийдвэр гаргалаа. Тус улсын Тээврийн сайд  Элизабет Борн “Ирэх оноос Францын нутагт үйлдэгдсэн нислэг болгон улсад эко татвар төлнө. Нислэгийн зай, төрлөөс шалтгаалан, тасалбарын татварын хэмжээ 1,8-18 евро байна” гэж мэдэгдсэн юм. 

Харин Францын “Air France” компани шинэ татварыг эсэргүүцэж байна. Тус компанийн мэдэгдэлд “Бид энэ татварыг тун харамсалтайгаар хүлээн авч байна. Энэ шинэ татвар манай компанийн гадаадад өрсөлдөх чадварыг бууруулна. Манай компани ДНБ-ий 1,1 хувийг бүрдүүлж, 350 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ татвар жилд 60 сая евро болно” гэж дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top