Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2019.07.17/ хянан хэлэлцэж, торгох ялыг хэвээр үлдээжээ.
Тойргийн бус хүүхдийг сургуульд элсүүлэхдээ авлига авсан гэх үндэслэлээр нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бум-Эрдэнийг өнгөрөгч оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газраас баривчилж нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.
Түүнчлэн авлигын хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая төгрөг, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг нарыг авлигын хэрэгт хамтран оролцсон гэж үзээд 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, дээрх хүмүүсийн төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан билээ.
Мөн дээрх албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт холбогдуулан А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзэж хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
шинэ эрин сургуулиа шалгаачээ, хуухдуудээс шалгалт гэж будлиан хийгээд, авилгал авч элсуулээд...
zuwhun hariyalaliin bus geltgui hariyalaliinhaa huuhdees ch gsn mungu awdiishdee.manai duu 5 jiliin umnu saya tugrug ugch bj ahlah angid orj bsan