Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан асуудал боловсролын салбарын анхаарал татсан сэдэв болоод байна.
Энэ талаар сурвалжиллаа. Манай сэтгүүлч эхлээд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Буянтогтохоос мэдээлэл авлаа. Тэрбээр "Манайд энэ талаар албан ёсоор ирсэн мэдээлэл байхгүй. Би мэдээлэлгүй байна" гээд "Ер нь бол Нэгдүгээр сургуультай холбоотой санал, гомдол нэг бус удаа ирсэн. Захирал нь хүртэл өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байгаа. Томилох, чөлөөлөх процесс бол явж байгаа. Харин багш нарын асуудлаар бол албан ёсоор хандаагүй" гэсэн мэдээлэл өгөв.
Нийслэлийн Боловсролын газрын ТАЙЛБАР
Сануулахад, өнгөрсөн аравдугаар сард Нэгдүгээр сургуулийн сурагчдын "Үдийн хоол"-нд чанарын баталгаагүй хүнс өгч байна гэсэн асуудлыг тус сургуулийн багш нар анх хөндөж, энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан юм. Гэтэл дээрх үйл явдалтай холбогдуулан худал мэдүүлэг өгсөн хэмээн сургуулийн захирлын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа тэдгээр багш нарыг халах, хариуцлага тооцох асуудал хөндсөн тул багш нар өөрсдөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаараа мэдэгдээд байгаа юм.
Өмнө нь энэ талаар багш нар
мэдээлэл хийж, Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэсний төлөө Нэгдүгээр сургуулийн багш нарыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, сургуулийн захиргаанаас сургуулийн нэр хүндэд халдлаа хэмээн Зөрчлийн хэрэг нээж, ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон талаар ярьж байсан юм.
Харин Нэгдүгээр сургууль дээр очиход хичээл хэвийн үргэлжилж байв. Сургуулийн удирдлагууд дотоод ажилтай тул мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Харин Монгол хэлний багш н.Адъяа бидэнтэй товч ярилцсан юм. Тэрбээр "Яг 70 багш ажил хаясан асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар ажлаа хэвийн хийж байгаа. Багш нар удирдлагатайгаа хамтарч ажиллахгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэв сургуулийн захирлын үүргийг Түр орлон гүйцэтгэгчийг өөрчлөхгүй бол ажлаас гарах өргөдлөө өгье гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.
Нэгдүгээр сургууль. Багш нар удирдлагатайгаа хамтарч ажиллахгүй гэсэн шаардлага тавьжээ
Сэтгэгдэл ( 2 )
Хүүхдийн үдийн хоолонд хоол болохоор юум өгөх хэрэгтэй. 54 -р сургуулийн доторх цайны газар шаардлага хангахгүй пирожки төмстэй,махтай гэсэн чинь дан будаатай хүйтэн гурил нь хатсан гамбир шиг юум өгч байна(700₮).Үүнийг хүүхдүүд авч идэх юум( хоол гэхээсээ хор болмоор. Тогооч нь шууд хиртэй мөнгийг гараараа авч тэр гараараа хүүхдүүдэд хоолоо өгөх юум. Хүн хооллож байгаа хүн жаахан сэтгэлтэй баймаар өөрсдийнхөө хүүхдэд тиым юум өгөх болов уу? Бас коридорт тоос шороотой бохир орчинд үүдэнд энэ хүйтэнд коктейл гэж амтгүй хөөс зарах юум.Ханиад томуутай үед тохиромжгүй санагдсан.
manai xuu udin xool nos bolj xool ni xordlogo avsan ungursun 11 r sarin 18 uduruus xoish unuudurig xurtel xicheeltei yavagui bgaa, \nene udin xool beldej bgaa ulsuud orixon xuuxedee bolio aitaxan um bildej boldogui muu, munguu gexesee iluu buyan bolon shuudee,