Ховд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Жаргалсайхан тарвага агнасан тухайгаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон тушаал байдаг ба энэ тушаалын хэрэгжилтэд аймгийн Засаг дарга хяналт тавих үүрэгтэй аж.
Гэвч дээрх зургийг нийтэлсэн мэргэжилтэнд аймгийн удирдлагуудаас ямар нэг хариуцлага тооцох тухай асуудал огт яригдаагүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн Т.Жаргалсайхан нь олон тооны тарвага агнасан уг үйлдлээ өнгөрсөн жилийнх хэмээн тайлбарлаж байгаа ч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай ажээ.
Сэтгэгдэл ( 9 )
Иймэрхүү новшнууд л төрийн албаны нэр хүндийг унашаж байгаам даа. Хариуцлага тооцох ёстой
Huun heleltseh hugatsaa duussan gesen bailgui dee huu.manai shuuhiihen
Заавал хариуцлага тооц
Estoi tenegtej duusahgui yumas
Estoi tenegtej duusahgui yumas
SAHILGA HARIUTSLAGA YASAN BEE
yum uzeeguy lalar , iim lalaruud l bidnii deer bayna
Хэрэг хуучрахгүй ээ.2017 онд хууль тогтоомж гарсан байхад 2018 онд агнасан байна. Буруу л үйлдэл ээ бусдад гайхуулж дээ хариуцлагаа хүлээж дээ
Хэрэг хуучирдаггүй юмаа хө арга хэмжээ авч төрийн албан хаагчийн ёс зүйн арга хэмжээг давхар авч ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй