Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.20/ болох байсан ч хойшилжээ.
Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчний учир оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлсэн тул дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 09:цаг хүртэл хойшлуулсан байна.
Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутгагдсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Убтз -ын судалгааны ажил нь яах болж банаа
yunch bogino hugazaand terbumiin haus bariavdee odoo yalaa edelj dee