Хилийн хана босгоход 2.5 тэрбум ам.доллар зарцуулах зөвшөөрөл олгожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

АНУ-ын Дээд шүүх Доналд Трампын засаг захиргаанд хилийн хана босгоход Пентагоны сангаас 2.5 тэрбум ам.доллар зарцуулах зөвшөөрөл олгожээ.

Дээд шүүх доод шатны шүүхийн энэхүү зардлыг хууль бус гэж үзсэн шийдвэрийг цуцалсан байна. Хилийн хана босгоход шаардлагатай хөрөнгө гаргуулах тал дээр Конгрессоос дэмжлэг авч чадаагүй Доналд Трамп Пентагоны сангаас 160 км зурваст хана босгоход зориулж Пентагоны сангаас шаардлагатай зардлыг шилжүүлэх үүрэг өгсөн юм. Трампын энэ шийдвэрийг эсэргүүцэн Ардчилсан намынхан шүүхэд хандсан билээ.

АНУ-ын Дээд шүүхийн энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп том ялалт юм гээд энэ бол хилийн аюулгүй байдлын хангах тал дээр гаргаж буй эрх зүйт төрийн хувьд том ялалт юм гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ.

Хууль бус цагаачлалыг таслан зогсоох үүднээс Мексиктэй залгаа АНУ-ын хил дээр хана босгох асуудал Трампын сонгуулийн сурталчилгааны гол амлалтуудын нэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top