АНУ-ын батлан хамгаалах яам АНУ, Мексикийн хил дээр хана босгох тухай нийт нэг орчим тэрбум ам.долларын гэрээнүүдийг хоёр компанитай байгуулжээ.
Пентагоны мэдээллээс үзвэл, 789 сая ам.долларын өртөг бүхий нэг гэрээг Техасын SLSCO Ltd компанитай байгуулсан байна. Энэхүү санхүүжилт Нью-Мексико мужийн Санта-Тереза хотын бүсэд хаалт барихад зарцуулах аж.
187 сая ам.долларын хоёр дахь гэрээг Barnard Construction Co. Inc компанитай байгуулсан. Гэрээний дагуу тус компани Аризона мужийн Юма хотод хана босгох юм.
Гэрээ ёсоор барилгын ажил 2020 оны намар дуусна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа өмнөд хил дээр онцгой байдал зарлаж, өөр зориулалтаар зарцуулах ёстой нийт 6.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг конгрессын зөвшөөрөлгүй ашиглах боломжтой болсон. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, холбооны төсвийн аливаа зардлыг Конгресс батлах учиртай. Энэхүү асуудал шүүхэд очсон байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )