АНУ-ын Батлан хамгаалах яам зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компанитай 1.9 тэрбум ам.долларын HIMARS систем худалдан авах гэрээ байгуулжээ. Захиалгыг 2028 оны тавдугаар сарын 31-ээс өмнө гүйцэтгэхээр заажээ.
Тавдугаар сард Пентагон “Lockheed Martin” компанитай 861.3 сая ам.долларын HIMARS систем худалдан авах гэрээ байгуулж байв. Өмнөх гэрээгээр захиалгыг 2026 оны тавдугаар сарын 31-ээс өмнө нийлүүлэх ёстой байсан юм. Шинэчилсэн гэрээнд хэдий тооны систем нийлүүлэх тухай заасныг тодруулаагүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
дэлхийд дайн өдөөгөөд зэвсэгээ зарж зэвсэгээ шинэчилдэг улс