АНУ-ын Конгрессын Зэвсэгт хүчний асуудал хариуцсан байнгын хороо Пентагоны тэргүүн Ллойд Остиноос ирэх сарын 14-нд мэдүүлэг авахаар дууджээ. Түүнээс эмнэлэгт хэвтсэнээ юуны учир нууцалсан тухай мэдүүлэг авахаар болсон байна.
Багагүй дуулиан дагуулсан үйлдлээ тайлбарлахын тулд Ллойд Остин сонсголд оролцоход бэлэн хэмээн Пентагоны албан ёсны төлөөлөгчийн орлогч Сабрина Сингх мэдэгджээ. Пентагоны тэргүүн Ллойд Остин нэгдүгээр сарын 1-ээс хойш эмнэлэгт мэс засал хийлгэсэн бөгөөд өвчнийхөө талаар тэр дундаа Цагаан ордноос нуухыг оролдсон хэмээн ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Ллойд Остин эмнэлгээс гарсан бөгөөд ойрын үед гэрээсээ ажиллана гэж Пентагон тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )