Пентагоны нууц баримтыг задруулсан хүнд хэдэн 10 жилийн ял онооно

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Пентагоны нууц баримт бичгүүдийг задруулсан хэрэгт сэжиглэгдэж буй АНУ-ын Агаарын цэргийн хүчний Үндэсний гвардын алба хаагч Жек Тейшейрт хэдэн арван жилийн хорих ял оноож магадгүй байгаа талаар “The New York Times” сонинд бичжээ.

Тейшейрт тагнуулын гэж нэрлэгддэг хуулийг зөрчсөн хэргээр ял тулгах магадлалтай байгаа аж.

“The New York Times” сонины мэдээлснээр задруулсан бичиг баримт бүрд тусад нь ял оноодог бөгөөд Тейшейрт зүйл бүрд нь арав хүртэлх жилийн хорих ял оноох магадлалтай гэнэ.

Жек Тейшейрийг Пентагоны мэдээллийг задруулсан хэргээр шүүх хурал өнөөдөр Бостонд /2023.04.14/ болно.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр олон нийтийн сүлжээгээр АНУ-ын Батлан хамгаалах яамны нууцын зэрэглэлтэй хоёр багц материал цацагдсан билээ. Украин, Хятад, Ойрх Дорнодтой холбоотой нууц баримтууд ил болсон тухай “New York Times” сонин мэдээлсэн юм.

Украины сөрөг довтолгооны бэлтгэлтэй холбоотой Пентагон болон НАТО-гийн нууцын зэрэглэлтэй баримтууд задарчээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.35) 2023 оны 04 сарын 16

Энэ цэрэг бол эзэрхэг түрэмгий дайныг эсэргүүцэгч энхийг эрхэмлэдэг үзэлтэй байх

1  |  0
Зочин(150.129.141.7) 2023 оны 04 сарын 16

Улс орон болгоны дотоод хэрэгт оролцож ,дайн түрэмгийлэл үймээн самуун үүсгэж байдаг энэ америк ² дохь удаагаа нууцаа алдаж дэлхийн шившиг болж байна.ФРАНЦын ерөнхийлөгч МАКРОН бид америкийн түнш болохоос колони нь биш гэсэн нь олныг бодогдуулж байна

3  |  0
зочин (202.9.47.56) 2023 оны 04 сарын 16

энэ шударга залууг шийтгэх бус шагнах ёстой

4  |  0
ААН(202.131.254.222) 2023 оны 04 сарын 16

дэлхийг ноёрхогчдыг айдаст автуулж төлөвлөгөөг нь түр зуур ч тасалдуулсан Баатар

5  |  0
Top