Пентагон үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх сайт нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/ үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх мэдээлэл бүхий цахим хуудас нээжээ. Энэхүү сайтыг 2022 оны долоодугаар сарын 20-нд Пентагоны дэргэд байгуулсан Бүх төрлийн ер бусын үзэгдлийн судлах газраас /AARO/ эрхлэх гэнэ.

Энд тус газрын үйл ажиллагаа болон үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх судалгаатай холбоотой нууцын зэрэглэлээс гаргасан шинэ мэдээллүүдийг байршуулна. Сайтаас үл мэдэгдэх нисдэг биетүүдийг буулгасан гэрэл зураг, дүрс бичлэгийг AARO газрын мэргэжилтнүүдийн хийсэн тайлбартай харах боломжтойгоос гадна үл мэдэгдэх биетүүдийн талаар асуудаг түгээмэл асуултуудад мэргэжилтнүүд хариулт өгчээ. Сайтад одоогоор үл мэдэгдэх нисдэг биетийг буулгасан найман бичлэг орсноос тал нь өмнө нь нийлэгдэж байжээ.

Пентагон АНУ-ын цэргийн техник үл мэдэгдэх нисдэг биеттэй таарч байсан 11 тохиолдлын талаар мэдээлж байсан билээ. Тус улсын тагнуулын албад 2021 онд гаргасан тайландаа энэ тохиолдлуудын талаар нэгдсэн дүгнэлт, тайлбар хийх боломжгүй хэмээн онцолж байв. Эдгээр биет нь тус улсын үндэсний аюулгүй байдал болон нислэгийн аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(64.119.29.183) 2023 оны 09 сарын 05

Сайт нь ямар сайт вэ \n

0  |  0
Top