Мексикт сэтгүүлч, үл мэдэгдэх нисдэг биет судлаач Хайме Мауссан хүн дүрст хоёр занданшуулсан шарил танилцуулжээ. Түүний хэлснээр, эдгээр шарил нь харь гарагийнхан байдаг гэдгийг баталж байна. Хүн дүрст шарилуудыг Перугийн Палпа, Наска хотуудын ойролцоох хоёр атомт замаг бүхий цооногт 2016 онд илрүүлжээ. “Энэ бол хүн биш. Тэд дэлхий дээр явагдсан хувьслын нэгэн хэсэг нь биш” гэж Мауссан Мексикийн Конгрессын үл мэдэгдэх нисдэг биетийн асуудлаарх анхны хуралдаан дээр мэдэгджээ.
Түүний ярьснаар, шарилууд 1000 жилийн настай. Шарилуудад үр хөврөл бүхий өндөг болон кадми, осми зэрэг ховор металл бүхий шилжүүлэн суулгасан эд эс олджээ. Хүн дүрст биет гурван хуруутай бөгөөд урт гавалтай. Шарилын урт нь 170 см гэж Мауссан танилцуулжээ. Сануулахад, АНУ-ын Конгресст өнгөрсөн наймдугаар сард энэ сэдэвт зориулсан сонсгол явуулж байсан билээ. Сонсголд оролцсон цэрэг, тагнуулын албанд ажилласан байсан мэргэжилтнүүдийн ярьснаар, АНУ-ын засгийн газарт үл мэдэгдэх нисдэг биетүүдийн хэсэг, хэлтэрхий төдийгүй үл мэдэгдэх “амьтдын” сэг зэм ч байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )