Перугийн шүүх эмнэлэг, криминалистикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Мексикийн сэтгүүлч Хайме Мауссаны Мексикийн парламентад хоёр ч удаа танилцуулж байсан харь гарагийнхны гэх занданшуулсан шарилыг шинжилжээ. Мауссаны ярьж байснаар, эдгээр шарилыг алдарт Наска цөлийн ойролцоох агуйд олсон байна.
Харин шүүх эмнэлгийн шинжээчид эдгээр шарилыг шинжилсний үндсэн дээр харь гарагийнх бус, хүн бус, тэр бүү хэл занданшуулсан шарил биш болохыг тогтоожээ. Үнэндээ эдгээр нь зүгээр л хүүхэлдэй болж таарчээ. “Шарил”-ыг хийхдээ орчин үеийн цавуу, папье маше аргаар боловсруулсан цаас, амьтан болон хүний ясыг ашиглажээ.
“Харь гарагийнхны” гавлыг лам гөрөөсний гавлын арын хэсгээр хийхдээ дагз хэсгийг нь урагш харуулж, нүүр, шанааг нь гаргасан байна. Хавирганууд нь шувууны чөмгөнөөс бүрдсэн болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )