Мексикийн парламент Перу улсад олдсон харь гарагийнхны шарилын талаар хоёр дахь сонсголыг явуулжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ сарын 7-нд Мексикийн парламентад сэтгүүлч, үл мэдэгдэх нисдэг биет судлаач Хайме Моссан үг хэлсэн байна. Тэрбээр есдүгээр сард Мексикийн парламентын гишүүдэд харь гарагийнхны шарилыг үзүүлж байсан билээ. Энэ удаад тэрбээр Моссан өмнө нь үзүүлж байсан харь гарагийнхны шарил жинхэнэ болохыг нотлохыг оролдсон байна. Үүний тулд Моссан Перугийн Үндэсний их сургуулийн антропологич Рожер Зунигу-г урьжээ. Тэрбээр сүүлийн дөрвөн жилд харь гарагийн таван “амьтныг” судалсан хэмээн мэдэгдээд гишүүдэд танилцуулсан шарилууд нь хүний гараар бүтээгээгүй хэмээн онцолжээ. Гэхдээ харь гарагийнхны гарал үүслийг тайлбарлаж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснийг баталсан 11 эрдэмтний гарын үсэг бүхий захидлыг Зунигу танилцуулжээ. Захидалд мөн эдгээр шарил нь харь гарагийн гаралтай биш байх боломжтой гэсэн саналыг мөн дэвшүүлсэн байна.
Аргентины мэс засалч Селестино Адолфо Пиотто шинжилгээний хариу болон рентген зургийг судалсны үндсэн дээр эдгээр нь орчин цагийн хүний хувьсан өөрчлөгдсөн хувилбар байх талтай гэсэн санал дэвшүүлсэн байна.
Харь гарагийнхны гэх шарилууд 2017 онд Перу улсад олджээ. Эдгээр нь нэг мянга орчим жилийн настай гэж үзэж байна.