Гавал ба цэцэгс: Мексик Үхэгсдийн өдөрт бэлтгэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

Мексикчүүд Үхэгсдийн өдрийг тохиолдуулан Катрин парадад идэвхтэй оролцжээ. Мехико хотод болсон “араг яснуудын” парадад оролцогчид Ла Катрина буюу Мексикийн соёлд алдартай туяхан араг ясны дүртэй ижил болохын тулд нүүрээ буудсан байжээ. Катрина нь Үхэгсдийн өдрийн нүүр царай болсон хэдий ч үхэгсдийн ертөнцийн хатан хаан нь ацтекуудын Миктлан үхэгсдийн ертөнцийн хатан хаан Миктлансиуатл гэнэ. Түүний үүрэгт үхэгсдийн араг ясны бүрэн бүтэн байдалд санаа тавих үүрэг мөн ордог байна. Харин орчин цагт Катринаг илүү залуухнаар дүрсэлдэг болжээ. Түүний шинэ төрхийг Мексикийн зураач Хосе Гуадалупе Посада 1910 онд зуржээ.

Үхэгсдийн өдрийг Мексикт арваннэгдүгээр сарын 1-2-нд үхэл, амьдралын орчлын байр болгон тэмдэглэсээр иржээ. Энэ баярт тод улбар шар болон шар өнгийн тагетес цэцэг гол үүрэг гүйцэтгэдэг. Учир нь энэ цэцгийн үнэр үхэгсдийн сүнсийг татдаг гэж үздэг байна. Үхэгсдийн өдрийг талийгчдыгаа дурсан өнгөрүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top