Мексикт жуулчдын автобус жалга руу унаж, 18 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 01

Мексикийн баруун хэсгийн Наярит мужид жуулчдын автобус жалга руу унаж, 18 хүн амиа алджээ. Гэмтэж бэртсэн хүний тоо 33 болсон байна.

Цагдаагийн газраас мэдээлснээр автобус Ринкон де Гуайябитос руу явж байгаад хурдны зам дээр жалга руу унасан байна.

Цагдаа, шүүх эмнэлгийнхэн ослын газраас 18 хүний цогцосыг авч явжээ. Амиа алдсан хүмүүсийн долоо нь эрэгтэй, 11 нь эмэгтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top