Мексикийн Ерөнхийлөгч дахин ковидоор өвчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор дахин COVID-19-ийн халдвар авч, тусгаарлалтад орсон талаараа мэдэгджээ.

Тэрбээр “COVID-19-ийн халдвар авснаа та бүхэнд мэдэгдэж байна. Шинж тэмдэг хөнгөн байгаа ч би өөрийгөө тусгаарлаж, ажлаа цахимаар явуулж байна” гэж Twitter-тээ бичжээ.

Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорыг эдгэртэл хэвлэлийн хурал, арга хэмжээнүүдэд түүнийг Дотоод хэргийн сайд Адан Аугусто Лопес орлоно гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top