Мексикт төмөрлөгийн үйлдвэрт гал гарч, 11 хүн түлэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Мексикийн хойд хэсгийн Монклов хотын Altos Hornos de Mexico (AHMSA) компанийн төмөрлөгийн үйлдвэрт гал гарчээ.

Энэ үеэр хамгийн багадаа 11 хүн гэмтэж шархадсан байна. Компанийн удирдлагын зүгээс түймрийн улмаас хүмүүс янз бүрийн зэргийн түлэгдэл, гэмтэл авсан талаар мэдээлээд гал үйлдвэрийн тээрмийн хөдөлгүүрийг засах явцад гарсан гэжээ.

Ослыг шалган тогтоох ажил эхэлсэн байна.

Мексикт өмнө нь газрын тосны үйлдвэрт гал гарч, таван хүн түлэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top