АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены онгоц Лос Анжелесын нисэх онгоцны буудалд буух үеэр тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет ажиглагдсан тухай “The New York Post” хэвлэлд мэдээлжээ.
Тус хэвлэлийн мэдээллээр, бөмбөлөг хэлбэртэй аппаратыг сонирхогчдын хийж байсан дүрс бичлэгт гарчээ. Онгоц илрүүлэгч төхөөрөмжийн тав дахь үеийн “F-35” сөнөөгч онгоцыг цэнэглэх үеэр хийсэн дүрс бичлэгт үл мэдэгдэх нисдэг биет бичигдсэн байжээ. “F-35” сөнөөгч онгоц АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцны аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байсан аж. Онгоцонд Цагаан ордны тэргүүн байсан гэж “The New York Post” тодруулсан байна.
Гэхдээ дүрс бичлэгт энгийн агаарын бөмбөлөг бичигдсэн гэж дүрс бичлэг хийсэн сонирхогчийн нэг нь үзэж байна. Сонирхогчид Лос Анжелесын нисэх онгоцны буудалд ерөнхийлөгчийн онгоц болон түүнийг дагалдан нисдэг хоёр сөнөөгчийн нислэгийн бичлэгийг хийж байсан байна. Энэ сарын 18 нд тус хэвлэл АНУ-ын Конгресс үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хууль баталсан тухай мэдээлж байсан билээ. Хуулиар АНУ-ын засгийн газрын цуглуулсан үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх мэдээллийг олон нийтийн хүртээл болгохын зөвшөөрсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Америкчууд яг ийм солиоролтой шүү дээ.