АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг үл мэдэгдэх нисдэг биетийг шинжлэх ухааны үүднээс судлахаар болжээ.
НАСА агентлагт үл мэдэгдэх үзэгдлийг судлах хэрэгсэл, мэргэжилтнүүдийн баг бий. Одоогоор үл мэдэгдэх үзэгдэл харь гарагийн гарал үүсэлтэйг батлах баримт байхгүй байна гэж НАСА агентлагийн эрдэм шинжилгээний асуудал хариуцсан орлогч захирал Томас Цурбухен мэдэгджээ. Үл мэдэгдэх нисдэг биетийг судлах багийг АНУ-ын нэрт астрофизикч Дэвид Спержел тэргүүлнэ. Судалгаа есөн сар үргэлжлэх ба үр дүнгээр нь тайлан бэлтгэж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хууль тогтоогчид Пентагоны төлөөлөгчдийн оролцуулан үл мэдэгдэх нисдэг биет ажиглагдсан тохиолдлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эдгээр үзэгдлийг судлах зорилгоор Пентагонд тусгай хэсэг байгуулжээ. НАСА агентлаг нь энэ ажлын хэсэгт ороогүй ч Пентагон дүгнэлтээ бэлтгэхдээ тус агентлагтай зөвлөлдөж байжээ. Тайланд дурдсанаар, 2004-2021 оны хооронд үл мэдэгдэх нисдэг биет ажиглагдсан 144 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )