АНУ-ын тагнуулын алба үл мэдэгдэх нисдэг биет харагдсан 500 гаруй тохиолдол бүртгэжээ. 2022 оны наймдугаар сарын 30-ны байдлаар, бүртгэгдсэн нийт 510 тохиолдлын 144 нь үл мэдэгдэх үзэгдэл байжээ.
Тагнуулын албаны тайланд дурдсанаар, сүүлийн жилүүдэд үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх мэдээлэл нэмэгдэж байгаа нь нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах, дайсагнасан үйл ажиллагааны болзошгүй аюулын талаарх мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой байх талтай гэж шинжээчид үзэж байна. Сансар, газар, тэнгис далайд болж буй ер бусын үзэгдлийн талаарх мэдээлэлд нухацтай хандаж байгаа гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Патрик Райдер онцолсон байна.
Үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэн тохиолдлын ихэнхийг АНУ-ын Тэнгис болон Нисэх хүчний нисгэгчид бүртгэжээ. Ингэхдээ АНУ-ын онгоц үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдсөн тохиолдол ганц гарч байгаагүй гэнэ.
АНУ-ын тагнуулын албанаас 2021 онд гаргасан тайланд үл мэдэгдэх нисдэг биет АНУ-ын үндэсний аюулгүй байдалд асуудал үүсгэх болзошгүй гэж онцолсон байна. Ийм үзэгдлийн 144 тохиолдлыг тайлбарлаж чадаагүй гэж тайланд мөн дурджээ. Ингэхдээ ийм үзэгдлийн үүсэл, гарлын талаарх дүгнэлт хийгдээгүй ба үүнийг судлахад ихээхэн хугацаа, зардал шаардлагатай гэж тайланд онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )