Пентагоны тэргүүний алга болсон шалтгаан тодорхой болжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн оны сүүлээр түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдож, мэс засалд орсон. Мэс заслын дараах хүндрэлийн улмаас түүний дахин эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гарсан гэж Уолтер Ридийн нэрэмжит эрүүл мэндийн төвөөс мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар, мэс заслын дараа Остины биеийн байдал муудаж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Түүний байдал байдал одоо сайжирч байна гэж тус төв мэдээлжээ.

Пентагон Остиныг эмнэлэгт хүргэсэн тухай цаг тухайд нь мэдээлээгүйн шалтгааныг тайлбарлахыг Конгресс Пентагоноос шаардсан билээ. “Politico” хэвлэлийн тодруулснаар, Пентагон Ллойд Остины хаана байгааг Цагаан ордноос гурван өдрийн турш нууцалсан аж. Энэ сарын 8-нд Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер Пентагон тэргүүнээ эмнэлэгт хүргэгдсэн тухай цаг тухайд нь мэдээлээгүйтэй холбогдуулан Ллойд Остин албан тушаалаа өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ллойд Остиныг албан тушаалаас нь чөлөөлөх бодолгүй байгаа ч Цагаан ордон юуны учир Ллойд Остиныг эмнэлэгт хэвтсэн тухай мэдээллийг нууцалсныг шалгана хэмээх Жон Кирби мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top