АНУ-ын Мексиктэй залгаа хил дээр босгох ханыг 2029 он гэхэд бүрэн барьж дуусгана

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 06

 

АНУ-ын Мексиктэй залгаа хил дээр босгох ханыг 2029 онд буюу төрийн тэргүүнээр ажиллах хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусах үед бүрэн барьж дуусгаж чадна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тооцоолж байгаа тухай тус улсын дэд ерөнхийлөгч Жей Вэнс Техас муж улсад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон Үндэсний тагнуулын албаны дарга Тулси Габбард нар цагаачлалтай холбоотой хямрал үүсээд байгаа Америкийн өмнөд хилийн бүс нутагт ажиллаж байгаа ажээ. Улсын хилийн хамгаалалтыг сайжруулах хиймэл оюун ухаан ашигласан технологийн янз бүрийн шийдлүүдтэй Вэнс танилцсан байна. Түүний хэлснээр, цагаачлалтай холбоотой хямралыг зохицуулах нь АНУ-ын одоогийн засаг захиргааны эн тэргүүний зорилт ажээ.

Доналд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараахан АНУ-ын Мексиктэй залгаа хил дээр онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь хууль бус цагаачдын сүйрэлт урсгалыг таслан зогсоох цэргийн хүчийг өмнөд хил рүүгээ илгээх боломж олгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu