ДУНДГОВЬ: "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

Ирэх наймдугаар сарын 9-11-ний хооронд Дундговь аймаг, “Их газрын чулуу”-ны Задгай театрт болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулахаар болжээ. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын ерөнхий зураачаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн тус тус ажиллаж байна. 

Зорин очсон хэн бүхний сэтгэл, оюуныг баясгах тус наадам  олон сонирхолтой үзүүлбэрээр хөтөлбөрөө боловсруулсан аж. Тухайлбал, наадмын эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын төрсөн бууц “Сүүдэртийн улаан овоо” хэмээх газарт босгох гэрэлт хөшөөний нээлт болох бол “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дуучид, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт, айрагны баяр, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, “Монгол хувцас” загварын шоу тоглолт, Дундговь нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолтоор өндөрлөх ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.38.68) 2019 оны 07 сарын 28

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top