ДУНДГОВЬ | 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт 92.1 хувийн биелэлттэй гэж үзлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанд 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэн, төлөвлөгөөг 92.1 хувийн биелэлттэй, үр дүнтэй хэрэгжсэн гэж үнэллээ.

Хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулсан бөгөөд төлөөлөгчдийн олонхийн саналаар, Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Хяналт-шилжилгээ хийх журам”-ын дагуу “ҮР ДҮН ГАРСАН” гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.232) 21 минутын өмнө

Сөнөчихсөн аймаг даа, тийм ч амархан сэхэхгүй дээ

0  |  0
Top