“Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” зөвлөлдөх уулзалт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэн, гадаад, дотоодын жуулчдын аялах таатай орчныг бүрдүүлж, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Аялал жуулчлалыг дэмжих” дэд хөтөлбөрийг танилцуулах мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулахад зорилго бүхий аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагууд, аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 90 гаруй хүн оролцов.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлаг Ц.Ариунбаяр “Говийн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал - Бүсчилсэн хөгжилд бидний оролцоо” болон дэд хөтөлбөрийн танилцуулга, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан юм. Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга мэргэжлийн Б.Золбадрал, “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын тэргүүн Б.Батмөнх, “Инстамон Ви Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Төгөлдөр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ж.Мөнхбаяр нар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Түүнчлэн уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун бүсийн хэмжээнд аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлогын талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.69.5) 2025 оны 05 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
мм(66.181.168.82) 2025 оны 05 сарын 01

зөвлөгөөн, семинар бүр утгаа алдлаа, нөгөө хурал хийдгээрээ бол манай ажил урагшлахсан гэдгийн үлгэр ажгуу. засаг нь бөөнөөрөө энд тэнд очиж зөвлөгөөн нэртэй шоу хийгээд байхаар доод хүмүүс нь яг дуурайх юм

0  |  0
Close menu