Говийн бүсийн анхдугаар Жюү жицүгийн аварга шалгаруулах “Dundgobi-Open 2025” тэмцээнийг зохион байгуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 19

Говийн бүсийн жюү жицүгийн анхдугаар аварга шалгаруулах “DUNDGOBI-OPEN 2025” тэмцээнийг Дундговь аймагт зохион байгуулж байна.

Тус тэмцээн нь Жюү жицүгийн спортыг Говийн бүс нутагт хөгжүүлэх, залуу тамирчдын ур чадвар, хүсэл тэмүүллийг дэмжих зорилгоор зохиогдож байгаа бөгөөд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны ивээл дор, Дундговь Харцага Жюү Жицү холбоо, Монголын Жюү Жицүгийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Терра Виста” ХХК ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын орлогч, Дундговь Харцага Жюү Жицү Холбооны ТУЗ-ын дарга Ц.Ариунбаяр, Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Өлзийбаяр, “Ид шидийн орон” Дундговь төслийн гүйцэтгэх захирал Н.Урансайхан, Монголын Жюү Жицүгийн Холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Азийн Жюү Жицүгийн Холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Н.Шижиртуяа нар хүрэлцэн ирж, тамирчдад амжилт хүслээ.

Энэхүү тэмцээнд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 240 гаруй шилдэг жюү жицүгийн тамирчид хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин оролцож байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 10 сарын 20

Жүдо гэж нэг юм байх, бас хажуугаар нь энэ жи жү гээч юм юу ч вэ дээ, монголчуудыг бүгдийг бөх болгон нь ээ, тэгээд хэн ажил хийж энэ улс орныг тэжээх юм бол

0  |  0
MARA(197.211.63.5) 2025 оны 10 сарын 20

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгу

Зочин(202.126.89.135) 2025 оны 10 сарын 19

50-60 жил ноцолдсон жүдогоо ч одоо болтол сайн сураагүй байж бас юун Жи Жи, ямар нэг юмны холбоо гэж мөнгө идэх гэсэн хэсэг улсын л ажил байдаг байх даа, тэрнээс энэний хэрэг гэж юу байх

0  |  0
Top