Их Британийн ханхүү, Сассексийн гүн Харригийн гэргий Меган Маркл Америкийн алдарт “Vogue” сэтгүүлийн зочин редактораар ажиллажээ. Тус сэтгүүл 103 жилийн түүхэндээ анх удаа гаднаас зочин редактор ажиллуулж байгаа нь энэ юм.
Меган Маркл “Vogue” сэтгүүлийн Их Британид гардаг дугаарыг удирдан ажилласан бөгөөд нүүрэндээ дэлхийг өөрчилсөн 15 эмэгтэйн гэрэл зурагтай.
Эдгээр бүсгүйчүүдийг Меган өөрөө сонгож, хөргийг бэлтгэжээ. 15 эмэгтэйн зургийн дэргэд 16 дахь хоосон зай байгаа нь уншигчдад зориулагдсан. Уншигч эмэгтэй та ч гэсэн дэлхийг сайнаар өөрчилж байгаа гэсэн утгатай гэнэ. Мөн тус дугаараас Меган Марклын АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обаматой хийсэн ярилцлагыг сонирхож болно. Шинэ сэтгүүл наймдугаар сарын 2-нд Их Британид худалдаанд гарах юм.
Сэтгэгдэл ( 0 )