Энэтхэг “Гэнэтийн салалт”-ыг хориглосон хууль баталлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Энэтхэгийн парламент лалын шашинтнуудын ёс заншил болсон “гэнэтийн салалт”-ыг эрүүгийн хэрэгт тооцож, хориглосон хууль баталлаа гэж Times of India сонинд мэдээлжээ.

“Гэнэтийн салалт” гэдэг нь нөхөр нь гурван удаа “талак” /араб. салалт/ гэж хэлснээр шүүхийн процедургүйгээр эхнэрээсээ шууд салах боломжтой лалын заншлыг хэлдэг. 2017 оны наймдугаар сард Энэтхэгийн Дээд шүүх энэхүү уламжлалыг хууль бус гэж үзсэн ч энэ хоригийг зөвхөн засгийн газрын тогтоолоор зохицуулдаг байжээ.

Дээрх хуулийг батлахын төлөө Энэтхэгийн парламентын дээд танхим Ражя Сабхагийн 99 гишүүн санал өгсөн бол 84 гишүүн эсрэг санал өгчээ. Сөрөг хүчин олон жилийн туршид “дундаж зууны үеийн  ёс заншлыг” халах санаачилгад саад тавьж байсан гэж тус сонинд онцолжээ. Ражя Сабхагийн сөрөг хүчний тэргүүн Гулам Наби Акад энэ хуулийг улс төрийн сэдэлтэй, лалын гэр бүлийг дотор нь зөрчилдүүлэх замаар устгахад чиглэсэн гэжээ. Үүний хариуд Энэтхэгийн хууль зүйн сайд Рави Шанкар Прасад инж өгөх, олон эхнэр авах зэрэг Хиндү шашны ёс заншлыг хориглосон хууль байдаг талаар сануулжээ.

“Гэнэтийн салалт”-ын тухай хуулийг зөрчсөн этгээдэд гурав хүртэл жилийн хорих ялаар шийтгэхийг заажээ. “Гурван талак” хэмээгддэг энэхүү ёс заншлыг лалын шашинтай олон улс орон хориглоод байна. Энэтхэг улсад энэ практик өнөөг хүртэл өргөн дэлгэрсэн хэвээр байв. Орчин үед технологи эрчимтэй хөгжихийн хэрээр лалын шашинтай эрчүүдэд салахад улам хялбар болжээ. Нөхөр нь гурван удаа “талак” гэж  мессеж бичээд салсан тохиолдлууд ч гарч байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(41.203.78.67) 2019 оны 09 сарын 09

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Top