Сахиусан тэнгэрүүд нисэн одож, “Victoria’s Secret” хаалгаа барилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Эмэгтэйчүүдийн дотуур хувцасны загварын “Victoria's Secret” шоу дэлхийн загварын ертөнцийн хамгийн том шоу билээ. Харамсалтай нь энэ жил тус шоу явагдахгүй гэнэ.
 

“The Daily Telegraph”-д ярилцлага өгөхдөө Австралийн загвар өмсөгч Шанина Шейк “Харамсалтай нь энэ жил манай шоу болохгүй. Гэхдээ цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэхийг хүсэж байна” гэж хэлсэн байна. “Victoria's Secret” шоуг хүмүүсийг гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхдаг шоу гэж сүүлийн үед шүүмжилж байсан ч хаах талаар яриа гараагүй байсан.

Шоуны зохион байгуулагч Эд Разек хэчнээн шүүмжлүүлсэн ч шоундаа трансжендер, plus-size моделиудыг урихгүй гэдэг хатуу байр суурьтай хэвээр байгаа.

1995 оноос гараагаа эхэлсэн сахиусан тэнгэрүүдийн “Victoria’s Secret” шоунаас одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cochin(67.175.42.108) 2019 оны 08 сарын 02

Racist

0  |  1
(41.79.217.126) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

2  |  2
Top