Цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байсан этгээдэд шүүхээс дөрвөн сая төгрөгөөр торгор ял оногдууллаа. Тодруулбал, Б.Анхбаяр гэх иргэн хуурамч бичиг баримт, энгэрийн тэмдэг ашиглан хоёр жилийн хугацаанд ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр 2018 оны 10 дугаар сараас эхлэн оройн цагаар ажиллаад автобусны зогсоол дээр байгаа машинуудаас үнэмлэхийг нь хурааж аваад буцааж өгөхдөө 10-20 мянган төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд машинаа үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй, харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.
Улмаар эрүүгийн хуулийн 23.2.1 буюу Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term. Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913