Батлан хамгаалахын сайд Н.Энхболд замын ангиудтай танилцлаа

2019 оны 08 сарын 02

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дорноговь аймагт ажиллаж Зэвсэгт хүчний төмөр замын 7781, замын 7780 дугаар ангиудын ажлын явцтай танилцлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 7781 төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг буюу 200-280 км хүртэл батлагдсан зураг, төсвийн дагуу хийж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 7781 дугаар анги техник хэрэгсэл, хүн хүч бүрэн хангагдсан ажил жигдэрсэн  байна. Трассаа бүрэн сэргээж 7 км замын эхний үе бүрэн дуусч 2-3 дугаар давхаргын ажил хийгдэж байна. Туслах замаа тавьж, шороон ордоо нээсэн гээд энд төмөр замын ажил ид өрнөж байна. Зэвсэгт хүчний 7781 дугаар ангийн ажлын явц сайн байгаа, технологийн хувьд ямар нэг алдаа гараагүй гэдгийг захиалагч “Монголын төмөрзам” ХК-ийн хяналтын инженерүүд хэлж байлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төмөр замын ажлын явцтай танилцсаны дараа Сайншандад  Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн автозамын ажлыг гүйцэтгэж буй 7780 дугаар ангид ирлээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

2018 оноос эхэлсэн ажил өнөөдөр асфальт хучилтын ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар цементээр бэхжүүлэх хольж бэлтгэх, асфальтын үйлдвэр, бутлуурын үйлдвэрүүдийг байгуулан хоёр ээлжээр ажиллуулж байна.

Н.Энхболд төмөрзам, автозамын ажилтай танилцаж шийдвэрлэх шаардалгатай зарим асуудлыг газар дээр шийдэж, албан хаагчдын эрүүл мэнд нийгмийн асуудалд зэвсэгт хүчний бие брэлдэхүүн анхаарал тавин ажиллаж буйг хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top