Сэргээш хэрэглэсэн БӨХИЙН мэдээлэл эцэслэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр сэргээшийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг  өнгөрсөн долоо хоногт Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Баяр наадам зохион байгуулах хорооноос бөхчүүд рүү утсаар холбогдож допингийн шинжилгээний хариуг өгч буй ч албан ёсны мэдээллийг олон нийтэд зарлахыг бөхчүүд шаардаж эхлээд байна.

Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын харцага Б.Анар нарын бөхчүүд цахим хуудсаар дамжуулан шинжилгээний хариуг ил болгохыг Баяр наадмын зохион байгуулах хорооноос шаардаад буй. Мөн шинжилгээний хариуг утсаар мэдэгдсэн талаар шөвгөрсөн бөхчүүдийн олонх нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдээд байгаа. Тодруулбал, тэдний хэлж буйгаар Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын 13 бөхөөс сэргээш илрээгүй гэв.

Харин өнөөдрийн байдлаар Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар хариу авсан эсэхээ мэдэгдээгүй байгаа бөгөөд Улсын аварга Э.Оюунболд "Намайг сэргээш хэрэглэсэн мэт харагдуулах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна" гэдэг тайлбар хийгээд байгаа юм.

Дээрх асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяраас тодруулахад “Допингийн шинжил­гээний хариуг манайд ямар нэгэн байдлаар танилцуулаагүй байна” гэдэг мэдээллийг өгсөн. Бөхчүүд хэдий тайлбар хийж буй ч допинг хэрэглэсэн эсэх эцсийн мэдээллийг Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдээлэх юм.

Удахгүй бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороо ил болгох биз ээ.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД

ШӨВГӨРСӨН 16 БӨХИЙН НЭРС

Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С.Мөнхбат

Улсын аварга Э.Оюунболд

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын арслан Ц.Содномдорж 

Улсын гарьд Б.Гончигдамба  

Улсын харцага Б.Бат-Өлзий

Улсын өсөх идэр начин Э.Энхбат

Улсын начин Д.Анар /Улсын харцага цол хүртсэн/

Улсын начин Д.Цэрэнтогтох

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цол хүртсэн/

Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цол хүртсэн/ 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.27.202) 2019 оны 08 сарын 14

Манай бөхчүүд өөрсдөө ийм заваан зүйлд оролцох бас өөрсдийнхөө өчүүхэн амьжиргаагаа бодох атгаг санаатай байхаар хэрэг алга. Утасаар хэлнэ гэж юу байсан юм шинжилгээгээ ирж аваарай гээд бодит баримттай зүйл өгөх ёстой эсвэл харуулах ёстоы биздээ. Энэ үйл явдал өчүүхэн мэт боловч үр дагавар нь хортой улс орон ард түмнээ боддоггүй эрх ашгийн зөрчилтэй явуургүй арганд оролцож байгаагаа ухаарах хэрэгтэй мангар бөхчүүдээ. Дээр үед л хүчтэй хүн сайхан мундаг харагддаг баыж одоо ч хэрэггүй дээ энэ мангаруудыг их мөнгөөр угжиж.

1  |  2
Hen(64.119.16.28) 2019 оны 08 сарын 13

Hen yamar utsaar buhchuudruu yaria yum bol utsaar yarisan hunii neriig asuusan bizdee buhchuudee utasnii dugaar baiggaa baih

0  |  2
Top