Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит тавдугаар хуралдаан болж, Хэнтий аймгийн удирдлагууд, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс ирсэн саналыг үндэслэн улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, аварга цолны мялаалга наадмыг түр хугацаагаар хойшлуулахаар тогтлоо.
Тухайлбал, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны албан ёсны дүгнэлт гарах хүртэл түр хугацаагаар хойшлуулах санал ирүүлснийг хүлээн авсан байна. Мөн цахим орчинд шинэ аваргаас допингийн төрлийн бодис илэрсэн гэх баримт нотолгоогүй мэдээлэл хүчтэй давлагаалж байгаа тул албаны мэдэгдэл гартал хүлээх, ард түмний эргэлзээ арилсны дараа баяр наадмыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна.
Аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-нд Чингис хаан хотод болохоор төлөвлөгдөөд байсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Засаг дарга нь наадам хийж өгнө гэнүү тэнэгтээрэй.наад голио чинь идэхээ л мэднэ
Энэ мэдээ цуурхал байгаасаа гэж бодож бн би л манаы дэлгүүрт ганцаарай оюунболдыг түрүүлэн гэж хүмүүстэй маргаж байсан юм
За яршиг цаашаа.Би л лав монгол бөх нэртэй энэ нүдний булай юмыг дахиж үзэхгүй дэг. Учир нь нийгмээ шимэгчилж амьдардаг улсын цолтой бөхчүүд хэмээх сайхан залуучууд өөр мэргэжил эзэмшиж хөдөлмөрөөрөө амьдарвал улсад ч өөрсдөд нь ч хэрэгтэй.