64 нас хүрсэн Мадоннагийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

Алдарт дуучин Мадонна 64 нас хүрлээ. Тэр 40 жилийн өмнө Нью-Йорк хотын бүжгийн хамтлагт уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Анхны цомгоо 1983 онд гаргасан Мадонна 300 сая цомог зарсан амжилтаар Гиннесийн номд бичигдсэн юм.

Ингээд алдарт Мадоннагийн амьдралын дүрэмтэй танилцъя.

Ийм нэртэй хүн чинь нэг бол санваартан, үгүй бол эсэргүү болохоос өөр замгүй. Би эсэргүү нь болсон.  

Элвис бол Хаан, харин би Хатан хаан. Түүний нас барсан өдөр миний төрсөн өдөртэй давхацдаг.

Мөнгө их байх тусам асуудал их гардаг. Алдар нэр бол яг хар тамхи шиг зүйл, чиний доторх хоосон зайг дүүргэдэг.

Алдар нэрээрээ Бурхантай эн зэрэгцсэн цагтаа л би аз жаргалтай болно.

Гадна төрх бол хуурамч. Багадаа би сайн сурагч, томоотой хүүхэд байлаа. Эцэг эхтэйгээ маргалддаггүй, хичээл тасалдаггүй, хар тамхинд хүрдэггүй хүүхэд байсан. Харин 30 наснаасаа гинжнээс чөлөөлөгдсөн мэт л бүх муу зүйлийг хийж эхэлсэн.

Амьдрал намайг ухрахад сургасан. Гэхдээ энэ нь айна гэсэн үг биш. Хүмүүс рүү дайраад, айлгаад үр дүн олж болно. Гэхдээ өөр нарийн зөөлөн аргаар ч үр дүнд хүрж болно гэдгийг би ойлгосон юм.

Би зөв амьдрал гэж нэрлэгддэг тэр зүйлд үнэн голоосоо дургүй.

Багадаа би Бурханд итгэдэг байлаа. Есүс миний хувьд кино од шиг л шүтээн байсан юм. Харин одоо сүм хийд надад амар амгаланг олгох хоргодох газар болсон.

Хүүхэд төрүүлэн, ээж болсноор хүмүүс намайг их хүндэлдэг болсон. Нөгөө талаас хүүхэд гаргалаа гээд миний тачаангуй төрх өөрчлөгдөөгүй. Хэрэв та халуухан бүсгүй бол таван хүүхэд төрүүлсэн ч халуухан хэвээр л байна.

Хоньтой 100 жил хамт амьдарснаас бартай ганц жил амьдарсан нь дээр.

Хүүхэдтэй болж байж л би аавынхаа зовлонг ойлгож эхэлсэн.

Холливудад ном уншдаг хүн цөөхөн. Тийм болохоор би Англид ирсэн. Америкийг муулах гээгүй ч үнэнийг хэлэхэд англичууд илүү ухаалаг гэж би боддог. Лондонд нэг л сайхан, тайван.

Би ажилсаг хүн. Янз бүрийн юм сонирхож, өөрөө хөгжиж, шинэ зүйл хийх дуртай. Ажилгүй зүгээр суухыг үзэн яддаг.

Бидний амьдралын хамгийн том алдаа бол бидний тухай хүмүүс юу гэж ярьж байгаад итгэдэг явдал юм.

Би өөрийгөө дооглон инээх дуртай. Өөртөө шүүмжлэлтэй хандана гэдэг хүн хүн чигээрээ үлдэхэд хэрэгтэй.

Олон хүн юу хүсэж байгаагаа хэлэхээс айдаг. Тийм болохоор хүсэл нь биелдэггүй.

Би өөрөөсөө илүү ухаантай хүмүүстэй хамтран ажиллахыг хүсдэг.

Миний амьдралд олон муу зүйл тохиолдож байсан. Гэхдээ намайг өрөвдөх хэрэггүй. Би өөрөө ч өөрийгөө өрөвддөггүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
katicalllklongouu(105.112.120.161) 2019 оны 08 сарын 26

МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ БОЛОМЖИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИ ТӨЛӨВЛӨГӨӨ ӨРГӨӨ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН БОЛОМЖТОЙ БАНК УДИРДЛАГА (citybankloans10@aol.com )3 (citybanklo.com.com) Намайг Мария гэдэг. Би монголоос ирсэн. Сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. Надад итгэж өгөх өдрийн л үр дүн гарсан. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөн

0  |  0
zochin(24.9.102.210) 2022 оны 08 сарын 17

mundag um aa,khereb uneheer ingot keelson bol taalagdaj bna shuu,gehdee ter chassant

2  |  0
Man(64.119.16.16) 2022 оны 08 сарын 17

I love you Madonna

1  |  0
Top