Алла Пугачева эргэж ирээд Киркоровыг хашраана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

ОХУ-ын домогт дуучин Алла Пугачева Украины дайн эхэлсний дараа нөхөр хүүхдийн хамт Израильд амьдарч байгаа билээ. Түүний нөхөр Максим Галкин Оросын Засгийн газрыг ил тод шүүмжилсэн юм. Энэ цагаас хойш цагтаа Бурхан мэт байсан Аллаг Оросын хэвлэлээр урвагч хэмээн шүүмжилдэг, дайрдаг хүн олон болсон билээ.

Алдарт дуучны стилист байсан Жорж Ровалс Prozvezd-д ярилцлага өгөхдөө Аллаг эх орноосоо урваагүй, Орост эргэж ирнэ гэж ярьжээ.

Жорж “Би одоо ч Аллатай холбоотой байдаг. Хэзээ Орост харих вэ гэхээр битгий яаруулаад бай гэж хэлдэг юм. Тэр эх орноо худалдаагүй. Заавал эргэж ирнэ. Алла тайзгүй амьдарч чадахгүй. Тийм болохоор л гадаадад байгаа орос дуучдын тоглолтыг байнга үздэг, тэдэнд тусалдаг. Пугачева өөрийг нь Орост шүүмжилж байгаад их эмзэглэдэг. Урьд өмнө туслаж, дэмжиж, алдар хүндийн тавцанд гаргасан жүжигчин, дуучдын зарим нь нүүрээ буруулсанд дургүйцдэг. Киркоров зэрэг өөрсдийгөө од гэж боддог дуучид өмнө нь Аллагийн өлмийг үнсээд, долигноод гүйдэг байлаа. Харин одоо тэд Аллаг хамгаалахаас айж байна. Түүнийг байхгүйд лидер болох бодолтой. Алла угаасаа нэг номер байсан, цаашдаа хамгийн шилдэг нь хэвээр байх болно. Удахгүй тэр эргэж ирээд тэр дуучдыг хашрааж, байранд нь эргүүлэн тавих болно” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рамс(66.181.189.62) 2023 оны 09 сарын 10

одоо тэр зөнөг авгайг тоох хүн байгаа юм уу

4  |  4
Батаа(66.181.161.226) 2023 оны 09 сарын 08

Эврэй авгай

0  |  0
Нараа(106.102.128.12) 2023 оны 09 сарын 11

Алла харин ч ухаалаг юм. Дайныг эсэргүүцэж шүүмжилсэн түүний тэмцэл нутгаасаа гарснаар илэрч бна гэж бодож бна.

5  |  1
Зочин(202.126.88.219) 2023 оны 10 сарын 16

Оросууд үнэхээр пялдага биш,шударага шүү

7  |  1
Z (202.126.89.223) 2023 оны 09 сарын 11

59.153.115.66 ч сайхан хэлжээ

6  |  0
Хо хо хо(73.59.119.57) 2023 оны 09 сарын 08

Ха ха манайхан бас сүр юм бичих юм аа одоо тэр эмгэнийгтоох хүн байхгүй ээ өмнө яахав төрийн оролцоотой л томроод байсан одоо хэн ч биш болчихсон шүү дээ ха ха

7  |  4
zochin(59.153.115.45) 2023 оны 09 сарын 08

ene chawgants odoo zunuj ekheljee dee

5  |  1
Зочин(59.153.115.66) 2023 оны 09 сарын 11

Бусдын нутагд дайн дэгдээж яваа рашист Кремльд хүнд үе нь ирсэн бол ёстой заяа нь тэр дээ. Путлер зөнөг хөөрхий Пугачева эмээгийн суганд ч хүрэхгүй гэдгээ харуулсан даа.

11  |  9
Зочин(202.9.40.245) 2023 оны 09 сарын 10

Хамгаалуулаад байх юу байххв дээ.хүнд үед эх орноо орхих нь угаасаа ёс зүйгүй асуудал.

13  |  5
Старая ведьма(103.212.119.84) 2023 оны 09 сарын 08

Пошла старая ведьма

7  |  3
Нет (202.179.24.191) 2023 оны 09 сарын 10

Нет ..сейчас не Борисовны время.

8  |  3
Top