Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Махан дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Мал нядалгаа эхлэхээс өмнө хэллээ шүү. Дараа нь янз бүрийн тайлбар тавиад хэрэггүй.
Бүтээн байгуулалтын асуудлуудыг мөн анхаарах хэрэгтэй. Графикийн дагуу явах ёстой асуудлуудыг анхаарах хэрэгтэй. Аймаг орон нутгийн дарга нар Засгийн газрын зорилтыг биелүүлж ажиллах хэрэгтэй. Хариуцлага, сахилга батыг тогтоож ажиллах хэрэгтэй. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой хүмүүс бол дарга нар та бүхэн. Газрын баялгаас авахуулаад ард түмнийг доромжилдог нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй.
Монголын төрд олигархууд орж ирснээс болж Монгол төрийн үйл ажиллагаа гацаанд орж байна. Тэр олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархууд монгол төр гутамшигт байдалд ороод байна. Монголын төр мөнгөний өмнө, олигархуудын өмнө өвдөг сөхөрч болохгүй. Би хууль бусаар Монголын ард түмний баялгийг хувьдаа завшсан олигархуудыг хэлж байна. Цаашдаа Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Ингэж байж төр ариусна.
Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй. Тост, Тосон бумбыг юу болж байж эргүүлж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компани газар ухах гээд хүлээж байгаа. Тэр лицензүүдийг цуцал гэж хэлсэн. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг гэдийг харуулах хэрэгтэй. Монголын төрд сүүлийн 30 жил дутагдсан зүйл бол энэ. Одоо хийх цаг нь болсон. Үүний өмнө битгий зориг шантраарай, битгий халтар цаасанд битгий худалдагдаарай.
Ам руу нь мөнгө чихээд болдог юм гэж ярьдаг хүмүүс бий. Шүүх дээр очоод асуудлаа шийднэ гэж ярьдаг хүмүүс бий. Монголын шүүх өөрчлөгдсөн. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Монголын хууль, шүүхийнхэн бүгдээрээ хонгилд үйлчилдэггүй. Улс орноо гэсэн сэтгэлтэй шударга шийдвэр гаргана гэж бодож байна. Тиймээс Монголын хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй.
Архангай Орхоны хөндийгөө хар, Сэлэнгэ Ерөө, Хүдэрээ хар. “Эко Алтан Заамар” гэж байна. Дарга нараа, энэ бүхнийг хаа. Гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай бол цэрэг армиа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалалтад аваг. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл эх орныг чинь ухаад дууслаа.
Албан тушаалтнууд ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өгцгөө. Энэ төрд хийх хүн байгаа. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэж шалгана. Ингэж цэгцэлж авъя. Ингэхгүй бол улс орон чинь хэцүүдлээ. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу? Эко системийг хамгаалахын төлөө ямар ч албан тушаалтан, ямар ч хууль дүрэм бөхийх ёстой. Үүний эсрэг хууль дүрэм гэж байх ёсгүй. Нийгмийн хууль байгалийн хууль дор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль. Байгалийн хуулийг зөрчиж огт болохгүй. Эх орон бол газар нутаг, хүн ам дээрээ оршин тогтнодог. Эхний ээлжинд хууль бусаар баялаг хулгайлж байгаа хүмүүстэй тэмцэх ёстой. Үүнийг Ерөнхий сайдын хувьд зориуд хэлье. Аймгийн Засаг дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай. Сумынх нь Засаг даргад авлигал өгөөд Тост, Тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсон. Түүн дээр хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Нүдэн дээр чинь авлигал хийгдэж байхад таслан зогсоох ёстой. Сайд нь байна уу, УИХ-ын гишүүн байна уу, хэн байх нь хамаагүй Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол түүнийг таслан зогсоох ёстой. Би ард түмнийхээ өмнө хэлж байна. Монгол Улсад шударга ёс тогтоох нь төрийн үүрэг. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Дарга нар минь анхаарч ажилла. Шударга ёсыг тогтоохын төлөө хатуу бай. Ямар нэгэн байдлаар та нарыг дарамтлаад байгаа бол хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүмүүсээ хамгаална. Төрийн сүлд та нарыг харж байгаа. Зоригтой, зүрхтэй бай. Эх орноо бүтэн авч үлдье гэвэл үүнийг хийхээс арга байхгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. Хэнийг нь сонгох ёстой, хэнийг нь сонгохгүй гэдгээ мэддэг болсон.
Тиймээс хулгайч нар Монголын төрд битгий гараасай гэж бүгдээрээ ажиллах хэрэгтэй. Бүх намуудад уриалж байна. Манай намын нөхөд ч үүнд анхаарах ёстой. Хулгайч нарыг битгий дэвшүүлээрэй. Хулгай хийнэ, концесс-доно, ЖДҮ-днэ. Ийм төр байж болохгүй. Үүний төлөө анхан шатнаасаа тэмцэж ажиллана. Хэзээ ч нугарахгүй. Хэнээс ч айхгүй. Намайг худалдаж авна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй гэдгийг би олигархуудад хэлж байгаа” хэмээн үг хэллээ.
Сэтгэгдэл ( 49 )
Нэг л амьдрах насаа эх орондоо зориулаарай. Чам шиг ингэж хэлээд ажил хийх хүн өмнө нь байгаагүй хойшид ч байхгүй. Энэ цаг үеийг алдаж болохгүй ээ. Шат шатны засаг дарга нарыг атгаж ажиллаарай. тэд ажлыг чинь явуулахгүй завхруулна шүү. Ажлын амжилт хүс ье.
Баярлалаа. Хамгийн зөв шийдвэр байна.
Хүрэлсүхээ чи битгий худал хуцаж бай хажууд суугаад гөлөг шиг дагаад гүйгээд байгаа эрүүл мэндийн төрийн бичиг хийж байгаад монголоосоо зугтаж амь гарсан хулгайч эмчээ яах вэ
Ajlaa hiideggui turiin hyanalt, ninjatai huivaldaj nuhun sergeelteer hulgai hiideg tatvar tuldaggui oron nutgiin zasag darga irgediin huraltaiga tsereg oruulj tsemtseh gej bga bol tanig drmjij bna tatvar tuldug turuus nom yosoor ni license avaad ersdelee uureed hurungu gragaj haiguul hiigeed uurhai ajilluulj bga aj ahuin negjee daramtalj bga bol ta tusvuu ergen turiin ajil hiideggui alban haagchdaa hamgiin turuund tsuul zuun yamaand 100 uhnatai bolsonig medeh uu ta?
Hurelsukh Altansukh. Chi ard tumnii gants naidvar shuu. Shudarga humuustei mnegdej ard tumnee MANANGIIN savraas avraarai.
Hunii muug uzeh gesiin bish gehedee hulgaach manang tejeegch mak iin buh license iig huraah heregtei.
күкшүбатбаяр өөрийг чинь худалдаад авцана юум бишүү..
Хүрэлсүх бол ард түмний хүү шүү. Ийм ерөнхий сайд хэзээ байлаа. Дандаа хулгайчид байсан. Ард түмнээ гэсэн жинхэнэ цэрэг эр дээ
Хүрэлсүх бол ард түмний хүү шүү. Ийм ерөнхий сайд хэзээ байлаа. Дандаа хулгайчид байсан. Ард түмнээ гэсэн жинхэнэ цэрэг эр дээ
Zov
ERUNHII SAID ERUNHIILUGCHIIG .ARD TUMEN N DEMJINE. TCAG HUGATCAA HARUULNA GEDEGT ITGEJIINE.
2 жил ажиллаж байна, үр дүнгээ хар, гэнэт таг алга болно, бултана, тэгснээ сэтгэлийн хѳѳрлѳѳр авч ѳгнѳ.
Баярлалаа. Төрд үнэнчээр зүтгэдэг, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн хамгийн чухал асуудал болоод байгаа үед маш их баярлаж байна. Ерөнхий сайд минь энэ олон хятад болон бусад орны визийн зөрчилтэй иргэдэд арга хэмжээ авч өгөөч. Хөдөө гадаа явж байхад жип машин унасан олон хятад хүмүүс гарч ирэх юм даа. Хятдуудыг гаргаж хөөх тал дээр анхаарах хэрэгтэй
концесс гээд авсан төрийн компаниудыг буцааж төр авах хэрэгтэй дээ хятадууд л авсан байхаа даа Эрдэнэбилэгийн мөнгөний эх үүсвэр хэн вэ гэдгийг тогтоогооч
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?!
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?!
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?!
Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болоод сонгуулмйн суртаочилгаа болоод л алга бүү болоосой?! ИНЕГ-ын луйварчин дарга нараа тэгвэл өөрчилчихөөчээ?! Худлаа амаараа хашгирахаа больчих?! ЕС-аа?!
Zaamariig budaa bolgoson altnii companyydiin liesensiig tsutsalj zaamariin ard tumend buyn uildeech, guij bna
Bieleh bolobuu yu l bol doo. Yrih ch gej uzuuleed ugdugduu. Helsrn ugendee ezen yasan ymandaa yana gedeg bilee hu.
Бодитоор юу хийвээ, доллар тэнгэрт хадлаа, махны үнэ дийлдхээ байлаа, авилгалчид баригдсан ч хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юмаар мултраад байна. Яриад сэтгүүлчид цуглуулж сайхан үгээр ард түмний чихэн дээр цэцэг ургуулаад яах вэ. ЖДҮ авсан гишүүдээ яасан билээдээ Хулхисүх гэдгээ харуулсан. Сонгуулийн өмнөх жил 19 онд МАНгарууд төрийн өмчит компани, байгууллагын удирдах албан тушаалтнуудыг сольж эхэлсэн байна. Ирэх сонгуулийн хөрөнгөөр үү, өнгөрсөн сонгуулийн амлалтын хариу юу, хууль бус томилгоо, сэлгээ эхэлчлээ.
Гэнэт нойрноосоо сэрээ юу. Сонгуулийн шоу гэж үзэж болно. Тэнэг гар даа ёстой.
Зөв л яриад бгаам даа хятадуудыг л хөөж гаргах хэрргтэй шүү орос цэргүүдийг оруулж ирвэл сайхнаа
За ашгүй.Сайн цаг ирдэг л юм байна.
Ард түмний хүү шүү. Хүрэлсүх шиг ерөнхий сайдтай болсондоо үнэхээр баярлах юм. Болгоомжтой байгаарай.
Ард түмний хүү шүү. Хүрэлсүх шиг ерөнхий сайдтай болсондоо үнэхээр баярлах юм. Болгоомжтой байгаарай.
Ард түмний хүү шүү. Хүрэлсүх шиг ерөнхий сайдтай болсондоо үнэхээр баярлах юм. Болгоомжтой байгаарай.
mash zuv
Тийм юуны түрүүнд Хятадын хөрөнгө орууланч гэж нэрлэж байгаа хүмүүстэй ярих хэрэгтэй тэд л ам руугаа мөнгө жихүүлсэн бна. байгал орчин манай улсын ирээдүй тэдэнд хамагүй. бид өөрсдөө эзэн байх хэрэгтэй.
Ene Hurelsuh gej hun saihan l yaridag hundee. Surjin gar.Ajil hiigeech erunhii saidaa
Ээлжит попролт
Байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгтээ тэмцэж болж байна гэхдээ эхлээд засгийн газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа 151 дүгээр тогтоолоо хүчингүй болгочих, дараа нь байгаль орчин ногоон хөгжлийн сайдын үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон олон журмыг шинээр батал тэгвэл ямарч асуудал байхгүй дээр нь сум аймгийн засаг дарга нар нөхөн сэргээлт нэрээр зөвшөөрөл олгохгүй бол 1 сарын дараа ямар ч асуудал гарахгүй болчихно. бас худлаа ажил хийж байгаа нэртэй төрийн албан хаагч тэр дотроо байгаль орчны улсын байцаагч байгааль хамгаалагч нартай хариуцлага тооцохоо мартаваа
bolj bna shu erunhii said iim hun bh yostoi mongol ulsin erunhii said ingej helj bhad ererguutseed huuli zurchuud yavah hulgaich nar bhgui bh hulgaich avilgachidin tejeedeg zolbin gulugnuud ni aij uvdug ni chichred yanz buriin yum biched blgui shorond orohdoo beldeed huvtsaaa beldej bai
heleedl baihiin heregjuuleechee hergejuulehiig chin l harmaar baina
varane Хүрэлсүхийг дэмжинэ. Өнөөдөр ингэж ярьж байгаа боловч дараагийн сонгуулийн жилүүдэд Хүрэлсүх хэрэгжүүлэх болно. Хүрэлсүхээ урагшаа.
Ард түмэн Аавгүй хүн шиг болоод удаж байна...одоо эх орон ,ард түмнээ бодох болсон байхаа
МАН шударга ёс ыг үнэхээр тогтоое гэж байгаа бол УИХ-д үнэмлэхүй олонх байгаа энэ үедээ улс орон, ард түмний эрх ашгийг хохироосон хуулиудын заалтыг бүгдийг нь хүчингүй болгох хэрэгтэй байна ! ! ! Ерөнхий сайд үгээ барж байхад жирийн иргэд яах болж байна даа !
Хамрын самсаа шархиртал хэлж байна...гол нь хурган арга нар!!!!
uul uurxai yaxav gol asuudal bolovsrol eruul mend ene zamiin uilchilgee buglurul xun teevree yanzlaach yer ajil xiixgui bnaa uuruu mun ch muu bna yax gej eronxii said bolov xirtej muudsan bidni ner xundiig gutaaj bgaa avtobusaa soliochee
ОРХОН ГОЛЫГ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨНИЙХӨНДӨӨ ТАЛАРХАЛАА. ОДОО ХАМТДАА ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ ШҮҮ
Энэ одоо үргэлж л хэрэлдээд хэмхэлдээд байхыг л үүрэгдэх юм. Улс орны хэмжээнд хугацаа алдалгүй хийж гүйцэтгэх ажлыын эзэн, мөнгө санхүүг нь шийдээд хугацаа зааж үүрэг даалавар өгөөч дээ. Өвлийн бэлтгэл хангах ажлыг хэрүүл тэмцэл хийж гүйцэтгэх юм шиг л ярьж дээ, ЗАЙЛУУЛ .........
энэ сүр данзан сайхан хэллээ тээн
ЭЭЛЖИТ ИЛТГЭЛ ТЭР ХУЛГАЙЧИДТАЙГАА ТЭМЦДЭГ Л ЮМ БАЙГАА БИЗ. АЖИЛ ХИЙГЭЭЧЭЭ
Сэлэнгийн Заамарт, Өвөр хангайн Уянгад (Орхон гоын эх) тэр алтны уурхайнууд байгуулж болоод байхад цэргийн анги яагаад байгуулж болдоггүй юм бэ. Зөв санаа байна