Тувад “Төв Азийн хөөмий” наадам боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Тувагийн нийслэл Кызыл хотод “Төв Азийн хөөмий” олон улсын наадам гурав хоног үргэлжилж, энэ сарын 19-нд өндөрлөлөө.

.

Дэлхийд хамгийн том хөөмийн наадам гэгдэх тус наадам нь хоёр жилд нэг удаа явагдаж, дэлхийн шилдэг уран бүтээлчид цугладаг билээ. Энэ жилийн наадам Grammy шагналт Тувагийн "Алаш" хамтлагийн 20 жилийн ойтой давхацсанаараа онцлог боллоо.  

.

ОХУ, Хятад, Монгол, АНУ, Финланд, Франц, Япон зэрэг орны хөөмийчид ирснээс Монгол Улсыг Гавьяат жүжигчин, Дэлхийн хөөмийн холбооны тэргүүн Д.Хосбаяр төлөөлсөн байна.

Тувагийн тэргүүн Шолбан Кар-Оол “Манай Тува бол хөөмийн өлгий нутаг билээ. Өнөөдөр таван тува хүний нэг нь хөөмийлж чадаж байна. Хөөмий бол тува ард түмний сэтгэл зүрх юм. Зөвхөн манайд л хөөмийн наадам зохион байгуулагддаг” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
соёл.(150.129.141.84) 2019 оны 08 сарын 20

Хөөмий бол яалт ч үгүй тува нарын соёл.Ойрдуудаад дамжаад халхуудад хүрсэн.

0  |  0
Top