Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс гадна эхний тавд шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ авдаг.
Баяр наадмын зохион байгуулах хорооноос хоёр бөхийн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээллийг албан ёсоор өгсөн бол үндэсний сур харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн Х.Даваацэцэгийн шинжилгээнээс Атенолол гэх допингийн төрлийн бодис илэрсэн нь нэгэнт ил болжээ. Түүгээр зогсохгүй Монголын үндэсний сурын холбооны Ёс зүйн хороо тамирчны асуудлыг хэлэлцэн, шагналыг буцааж, харвах эрхийг нь нэг жилийн хугацаатай хасах санал гаргаад байгаа аж.
Энэ талаар Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяртай холбогдож, тодруулахад "Сурын тамирчнаас сэргээш хэрэглэсэн тухай асуудлыг манай холбоонд 2019.08.05-нд танилцуулсан. Журмын дагуу бид тухайн тамирчинд мэдэгдсэн. Тамирчин өөрөө наадмын өмнө буюу долоодугаар сарын 2-нд хөдөө бэлтгэлтэй байх үедээ даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, B сорьцыг шинжлүүлэх шаардлагагүй болсон. Тиймээс бид холбооны Ёс зүйн хурлаар тамирчинтайгаа холбоотой асуудлыг хэлэлцээд, баяр наадмын бай шагналыг хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилээр хасах санал гаргаад байна. Үүнийг Баяр наадмын комисст танилцуулна. Эцсийн шийдвэрийг Баяр наадмын комисс гаргана. Өнөөдрийн байдлаар бидэнд ямар нэгэн хариу ирээгүй байна" гэсэн хариулт өглөө.
Тэгвэл Монголын үндэсний харваачдын холбоо фэйсбүүк группт Допингийн хяналтын мэргэжилтэн Ц.Түвшинбат дараах тайлбарыг оруулаад байна.
Тэрбээр "Миний бие Ц.Түвшинбат нь Үндэсний их баяр наадмын эхний таван байрт шалгарсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авах ажилд хяналт тавьж ажиллаад хоёр жил болж байна. Би ѳѳрѳѳ харваач хүний хувьд та бүхэндээ допингийн талаар таниулах, сурталчилгаа хийх, мэдээлэл ѳгѳх үүрэгтэй. Энэ жилийн баяр наадмын харваанд 4-р байрт шалгарсан Х Даваацэцэгээс допингийн тѳрлийн бодис Атенолол илэрсэн.
Допинг яагаад илрэв, юунаас болов, шалтгаан нь: Тухайн тамирчин наадмын бэлтгэлд гарч, хѳдѳѳ байхдаа толгой нь эргэж, зүрх нь тавгүйтсэн тул аргагүйн эрхэнд амралтын газрын эмчид үзүүлсэн байдаг бѳгѳѳд даралт нь 150/120 хүрсэн тул эмч яаралтай арга хэмжээ авч, даралтны эм нэг ширхэгийг уулгаад, ийм шинж тэмдэг илэрвэл уугаарай гэж дахин нэг ширхэгийг ѳгсѳн. (Амралтын эмч болсон явдлын талаар баталгаа гаргаж, Допингийн эсрэг үндэсний төвд ѳгсѳн). Тэр үед Х.Даваацэцэг надаас эмнийхээ талаар утсаар асуух гэсэн боловч холбоо барьж чадаагүй. Ингээд долдугаар сарын 10-ны ѳглѳѳ түүний бие дахин тавгүйтсэн тул үлдсэн нэг ширхэг эмийг уугаад, баяр наадамдаа оролцсон байдаг. Гэтэл түүний уусан хоёрхон ширхэг эм хориглосон жагсаалтад байж, манай тамирчнаас допинг гарсан байна. Ийм гэнэтийн тохиолдлыг та бүхэн минь эерэгээр хүлээн авч, ойлгохыг би харваач хүний хувьд,эмэгтэй хүний хувьд чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний ажлын хариуцлагагүй байдал, тухайн тамирчны эрүүл мэндийн хүндрэл, амралтын эмчийн санамсар болгоомжгүй үйлдлээс болсон энэ зүйл Х.Даваацэцэгийн санаатай үйлдэл биш гэдгийг та бүхэнд мэдэгдэж байна. Бүх тѳрлийн даралтны эм, ѳвчин намдаах эм, тѳрѳл бүрийн уураг витаминд хүртэл хориглосон эм, эмийн бодис байдгийг, байж болзошгүйг хатуу анхаарч, анхаарал болгоомжтой, мэдээлэлтэй байхыг эрхэм харваач та бүхэндээ сануулж байна. Тухайн болгоомжгүй байдлаас болсон зүйлд, үндэсний сурын харваачдын нэр тѳрд харшлах элдэв хэтийдсэн цуурхал түгэхээс болгоомжилж, энэ талаарх мэдээ мэдээллийг зөвөөр ойлгож, нэгэн ойлготтой байхыг хүсье. Хүндэтгэсэн Допингийн хяналтын мэргэжилтэн Ц.Түвшинбат" гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Hilchin sport horoo .Esuihe mergen kulb gj\n
Зүгээр л наадмаа хий. Юун допинг гэж солиороод байгаа юм бэ. Бүгд л хэрэглэж байгаа. Тэр тив дэлхийд, олимпод очих хэд нь болохгүй
Би пульс өссөн үед тогтмол энэ энийг хэрэглэдэг Эмч ч тэгж зөвлөдөг би байнгын допинг хэрэглэгч юм байна гэдгээ хүлээн зөвшөөрхөөс аргагүй юм байна даа
Зүрх дэлссэн.цохилт олширсон.даралт ихдсэн үед эмч нар бичиж өгдөг ш дээ.Энэ эм допингийн төрөлд багтдаг юм бол миний бие олон жил сэргээштэй явж бгаа юм бна.Гэсэн ч хамрын ханиад гэх өвчин тусаад байхыг бодоход энэ бие организм сэргээд гавидаггүй л юм бна
er ni emchlegch emch ni bieiin baydlaas ni bolood iim em uukhyg zuwshuursun bol olon ulsyn jishigeer doping khereglesend tootsdogguy shuu dee
tiimee tiim nadaas bas doping ilersen ni sanaatai uildel bishee