Хоёр бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос 2019.08.12-нд албан ёсоор мэдээлэл хийсэн.

Хуулийн дагуу тухайн сэргээш илэрсэн хоёр бөх олон нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой бөгөөд энэ хугацаа өнгөрсөн баасан гаригт (2019.08.23) дуусгавар болсон юм.

Эх сурвалжийн мэдээлснээр хуулийн дагуух хугацаанд буюу наймдугаар сарын 23-ны дотор Б сорьцоо дахин шинжлүүлэх хүсэлтийг хоёр бөхийн нэг нь өгч, нөгөө нь албан ёсоор хандаагүй байна.

А сорьцоос нь допинг илэрсэн хоёр бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт ирүүлээгүй тохиолдолд Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн нэрсийг олон нийтэд зарлах журамтай. Харин тухайн бөх Б сорьцоо өөрийн зардлаар шинжлүүлэх хүсэлт гаргасан бол давтан шинжилгээний хариу иртэл бөхийн нэрийг нийтэд зарлалгүй хүлээх ёстой.

Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар өнөөдөр /2019.08.26/ мэдээлэл хийх байсан ч одоогоор албан ёсоор цаг зарлаагүй байна. 


Сануулахад, энэ жилийн наадмын шинжилгээгээр хоёр бөхөөс гадна нэг харваачаас допинг илэрсэн нь тодорхой болсон бөгөөд үндэсний сур харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн Х.Даваацэцэг өөрийн болон эмчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрч, Б сорьцоо шинжлүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн тул түүнийг нэрийг зарлаж, холбогдох хариуцлага хүлээлгэх саналыг Монголын үндэсний сурын холбооноос Баяр наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байгаа гэдгийг мэдэгдсэн.

Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяр энэ талаар "Сурын тамирчнаас сэргээш хэрэглэсэн тухай асуудлыг манай холбоонд 2019.08.05-нд танилцуулсан. Журмын дагуу бид тухайн тамирчинд мэдэгдсэн. Тамирчин өөрөө наадмын өмнө буюу долоодугаар сарын 2-нд хөдөө бэлтгэлтэй байх үедээ даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, B сорьцыг шинжлүүлэх шаардлагагүй болсон. Тиймээс бид холбооны Ёс зүйн хурлаар тамирчинтайгаа холбоотой асуудлыг хэлэлцээд, баяр наадмын бай шагналыг хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилээр хасах санал гаргаад байна. Үүнийг Баяр наадмын комисст танилцуулна. Эцсийн шийдвэрийг Баяр наадмын комисс гаргана" гэсэн мэдээлэл өгсөн.  

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон эхний таван байрт шалгарсан харваачийн допингийг шинжилгээг БНСУ-ын Итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг.

Энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээний хариуг 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлсэн ба шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс хоёр бөхөд нь допингийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс таван төрлийн, нөгөө бөхөөс нэг төрлийн сэргээшний бодис илэрсэн гэх мэдээллийг Үндэсний бөхийн салбар хороон дарга, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн өмнө нь өгсөн билээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах журмаар бол допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд олгосон цол, бай шагналыг хураах,  хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах гэсэн шийтгэл ногдуулдаг.

Бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн, шинэ аварга Э.Оюунболд дараах байр суурийг илэрхийлсэн билээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enlkhtaivan(150.129.142.143) 2019 оны 08 сарын 31

Харь сорьцод итгэнэ!, харь эрд эмс итгэнэ! Хорин мянган хувьсгагчид итгэнэ!

0  |  0
Baatar(66.181.186.49) 2019 оны 08 сарын 26

Buhiin holboonii heruuld Doping hamaagui shuu. Bulzah arga oldohgui bolohoor l buhiin holboonii heruul ruu hamag buruugaa chiheh um daa. Zardlaa tuluud l DNK-iin shinejilgeegee hiilgel dee tegeed. Hen bitgii geed baigaa um be.

0  |  0
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Bateredene avraga(66.181.179.90) 2019 оны 08 сарын 26

Yamar muu hun gej bodjiin baterdeneig gar tsever bi ooroo tsever avgai tsever ohiduud tsever ger tsever gej shaadag gar da xa xa xa

0  |  0
ф(119.40.98.162) 2019 оны 08 сарын 27

Ба аварга хороо хийсээр л байгаа юм байна даа уг нь үнэнээ хэлээд уучлалт гуйгаад нас залуу байна бэлтгэлээ сайн хийгээд үнэн хүчээр дахиад түрүүлчих хэрэгтэй ш дээ

3  |  1
Top